Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Зарим шатахуун түгээх станц борлуулалтын хязгаарлалт хийж байгаа нь тогтоогдоод байна"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбиш "Зарим шатахуун түгээх станцууд борлуулалтдаа хязгаарлалт хийж байна гэх мэдээлэл ирсний дагуу бид шалгалт хийлээ. Шалгалтын явцад "Магнай Трейд", "Сод Монгол", "Тэс Петролуем" гэсэн гурван компанийн зарим шатахуун түгээх станц борлуулалтын хязгаарлалт хийж буй байдал тогтоогдсон байгаа.

Тодруулбал, Тэс Петролуем компани улсын хэмжээнд 100 гаруй салбар нэгжтэйгээс Улаанбаатар хотод байрлах 26 салбар нэгжийн зургаа нь хязгаарлалт хийсэн гэх тайлбар мэдээллийг өгсөн. Үүний дагуу шалгахад тус компанийн нэг болон тавдугаар төвд АИ-92, дизель түлшийг 30 мянган төгрөгөөс дээш тохиолдолд борлуулаагүй байсан.

Мөн хотын захын хэсгүүдээр Магнай Трейд болон Сод Монгол компанийн шатахуун түгээх станцууд 100 мянгаас дээш түлшийг борлуулахгүй байгаа нөхцөл байдал тохиолдсон. Эдгээр гурван аж ахуйн нэгжид нарийвчилсан шалгалт хийнэ" гэлээ. 

Ийнхүү шатахуун түгээх зарим салбар станц борлуулатдаа хязгаарлалт хийсэн нь тогтоогдож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалтыг үргэлжлүүлэн явуулахаа мэдэгдлээ.

Мөн түлшний нөөц бага байгаа талаар мэдээлэл тархаад байсан билээ. Энэ талаар Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Наранцэцэг тайлбар өгсөн юм.

Тэрбээр "Газрын тосны нөөц өнгөрсөн 12 дугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөц байгаа. Үүнээс А-80 түлш 68 хоногийн нөөцтэй, АИ-92 түлш 48 хоногийн нөөцтэй, дизель түлшний хувьд 28 хоногийн нөөцтэй байна гэх мэдээлэл манайд ирсэн. 

Нийслэлийн хэмжээнд А-80 түлш 1,470 төгрөг, АИ92 авто түлш 1,640 төгрөг, Дизель түлш 1,720 төгрөгөөр борлогдож байгаа" гэсэн юм.

Түлшний нөөцийн хувьд хангалттай хэмжээнд байгаа гэж холбогдох албаныхан тайлбарлалаа. 

Бидний авсан мэдээллээр автобензин, шатахууны онцгой албан татвар нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан шатахууны үнэ өсөх магадлал байгааг зарим томоохон импортлогч компани үгүйсгэсэнгүй

ВИДЕО:

https://www.facebook.com/afccpmongolia/videos/1833187646752312/