Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХАСБАНК ирээдүйн хөлбөмбөгчдөд хөрөнгө оруулж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанкны санаачилгаар анх 2006 онд эхэлж байсан “Дуулиан – 2020” заалны хөлбөмбөгийн тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдаж, тойргийн тоглолтууд явагдаж байна.

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд ХасБанк давхардсан тоогоор ерөнхий боловсролын 100 гаруй сургуулийн 6000 орчим хүүхдийг ивээн тэтгэж, багш дасгалжуулагчдыг гадаад улсад туршлага судлуулахаар явуулах, алслагдсан дүүргийн сургуульд автомашин бэлэглэх зэргээр 320 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Энэ жилийн тухайд ХасБанк нийслэлийн 40, 71-р сургууль, Амгалан, Оюуны ундраа, Эрдмийн өргөө цогцолбор сургуулиудын 40 багийн 480 орчим сурагч-тамирчдыг ивээн тэтгэж, хөлбөмбөгийн хувцас, оймс, бээлий, бөмбөг зэрэг хэрэгслийг өчигдөр гардуулж өглөө.

ХасБанк багийн спортыг дэмжихийн зэрэгцээ аливаа үйл ажиллагаандаа дотоодын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхийг зорьдог бөгөөд дээрх хувцас хэрэгслийг Мон лайн, Янмал зэрэг үндэсний үйлдвэрлэгчдээр хүүхдийн биед элдэв сөрөг нөлөөгүй, зориулалтын чанартай материалаар стандартын дагуу хийлгэснийг дурдахад таатай байна.

“Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнд оролцож буй нийт баг тамирчид, багш дасгалжуулагч нартаа амжилт хүсье!

БИД БАГИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.