Богд банк харилцагч нартаа зориулж бүх төрлийн төгрөгийн картандаа өдөр бүр хүүгийн орлогыг олгож эхэллээ.
Энэхүү үйлчилгээ нь картын зах зээлд шинэлэг өвөрмөц шийдлийг нэвтрүүлсэн харилцагч таны өдөр тутмын хэрэглээ болсон картын тань үнэ цэнийг улам бүр мэдрүүлснээрээ ихээхэн онцлогтой юм.
Богд банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагч таны санхүүгийн чадавхид дэм болох зорилгоор өдөр бүр хүү олгоод зогсохгүй КАРТЫН ХҮҮГЭЭ ӨСГӨЛӨӨ.
Харилцагч та картандаа хаа ч байхгүй жилийн 7.125 хувиар хүү тооцуулан авах ба таны картад тооцсон хүүг картын үлдэгдэл дээр нэмж, нийлбэр дүнгээс дараагийн өдөр хүү тооцох аргачлалтай тул таны карт зөвхөн төлбөр төлдөг хэрэгсэл бус хуримтлалыг танд авчрах бас нэгэн хэрэгсэл болох боломжтой.
Богд банк нь төгрөгийн картын хүүгээ харилцагч таны захиран зарцуулах хэлбэр ашиг сонирхолд нийцуүлэн дараах 2 төрлөөр санал болгож байна.
Та дээрх үйлчилгээг Богд банкны Гэгээнтэн, Баруунт 4 зам, 4-р хороолол, Бодь цамхагт байрлах 4 салбар тооцооны төв болон Мобайл аппликэйшнээр дамжуулан орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжтой.
Бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг http://www.bogdbank.com/ холбоосоор.
Мобайл аппликэйшнээр захиалах бол
Ирээдүйн зорилго тань өнөөдрийн өдөр тутмын зөв хэрэглээ, боломжийг олж харсан өөртөө итгэсэн итгэл төгс шийдлээс хамаардаг. Таны сонголт таны ирээдүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!