Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

87.5 хувийн саналаар Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайд боллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:25 2017/10/19

УИХ-ын гишүүдийн 87.5 хувийн саналаар Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайд боллоо.

11:29 2017/10/19

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Газрын тухай хууль маш хоцрогдсон хууль шүү. Үүнээс болоод газраар баялаг бүтээх бус хууль бусаар газрыг дамлан зарах асуудал гарч байна. Тийм учраас Газрын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Бусад улс орнуудад гадаад бодлогыг нэг цонхоор явуулна гэдэг шиг газрын асуудлаар нэг төр, нэгдсэн нэг бүртгэл гэсэн зарчимтай байдаг. Тиймээс бид ийм зарчимтай болох хэрэгтэй байна. 

Ер нь газар, хүнд суртал, зөвшөөрөл авахтай холбоотой мэргэжлийн хяналтын байгууллагыг авлига, хээл хахуулиас хол байлгах гэж ажилласан. Одоо бол хаа сайгүй хүнд суртал. Зөвшөөрөл авахын тулд нэг газар 10 удаа очиж байна" гэв. 

11:21 2017/10/19

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Сайд солигдсон ч бодлого нь үргэлжилж байх ёстой. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шугам сүлжээний төсөл Дэнжийн мянгад амжилттай явж байна. 

Барилга, хот байгуулалалтын сайд цэвэрлэх байгууламж, орон сууцжуулах гэсэн хоёр ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй.  Хоёрдугаарт, түрээсийн орон сууцанд орох хүсэлт их ирсэн байна. Энэ асуудлыг цааш нь хэрхэн авч явах вэ гэдгийг цэгцлэх хэрэгтэй байгаа"

10:47 2017/10/19

"Нийтийн зам талбай, орц, гарцыг чөлөөлөх ажилд та анхаарах хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Өнөө цагт дэлхий дээр улс орнууд хогноосоо хий, цахилгаан эрчим хүч гаргаж байна. Ангараг гараг руу хүртэл аялал жуулчлал хөгжүүлэх хүртлээ хөгжсөн байна.  Гэтэл бид Улаанбаатар хотод газар хөдөлбөл гарч чадахгүй болсон. Хотын Ерөнхий төлөвлөгөө байгаа ч дагахгүй байна.  Нийтийн зам талбай, орц, гарцыг чөлөөлөх ажилд та анхаарах хэрэгтэй. 

Мөн барилгын стандарт, норм, ногоон талбай байхгүй байна. Сургууль, цэцэрлэгийн талбайд барилгын зөвшөөрөл өгөөд байх юм. Цэвэрлэх байгууламжийг та их судлах хэрэгтэй байна. Япон улсын цэвэрлэх байгууламжуудад орчин үеийн инноваци шингэсэн байсан. Мөн Японы парламентын бүлгээс ирсэн төлөөлөгчид хөрөнгө оруулалт болон технологийн асуудлаар тусалъя гэсэн. Үүнийг сайн судлаарай" гэв. 

10:22 2017/10/19

УИХ-ын ээлжит чуулган 10:30 цагт эхэллээ. Гишүүд Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр Засгийн газрын 8 гишүүнийг томилсон бөгөөд өнөөдөр үлсэн 7 гишүүнийг хэлэлцэж томилох юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт алга. Танай яам зөвшөөрөл өгөхдөө ердөө судлахгүй юм. Та үүн дээр ямар бодлого барих вэ.

Хоёрдугаарт Төрийн ордны хажууд нэг хүн өлсгөлөн зарлаад байх юм. Очиж уулзах боломж байна уу. Ялалтын талбай дээр өөрийгөө дөнгөлөөд байгаа нэг хүн банйа. 300 ахмадаас 300 сая төгрөг босгоод байшингийн суурь хийчихсэн чинь мөнгө нь дууссан юм билээ. Тэрийг та нар нэг шалгаач.

Төрөөс хулгай хийдэг гурван боломж байна. Концесс, тендер, Засгийн газрын тогтоол. Та Засгийн газрын тогтоол гаргахдаа анхаармаар байна. Улсын комисс хүлээж аваагүй барилгыг төр авах чинь гэмт хэрэг.

8 хувийн ипотекийн зээлийг яах вэ. Залуучуудын орон сууц, ахмадын орон сууцны талаар та ямар бодлого барих вэ" хэмээн асуув. 

Нэр дэвшигч Х.Баделхан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн стандарт гэж байгаа. Үүнийг барилгын зураг төсөл хийсэн үеэс эхлээд тусгадаг. Барилгыг хүлээж авах үед стандартын биелэлтийг шалгаж хүлээн авах ёстой.

Улсын хэмжээнд 7,000 орчим барилгын компанид 95 мянган хүн ажилладаг юм байна.

Барилгын салбар бол том салбар. Өнөөдөр зогсонги байдалд орсныг бид хүлээн зөвшөөрч байна. Цаашид концессын асуудлыг онцгой анхаарна. Барих, ашиглах, шилжүүлэх концессыг шаардлага гарвал зөвшөөрнө гэсэн бодолтой байна. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барихад энэ чиглэлээр санал гаргасан ч компаниуд санал ирүүлээгүй.

Ахмад, залуучууд зарим багш, эмч нарыг бодлогоор дэмжиж орон байртай болоход цаашид анхаарна.

Ипотекийн зээл гэж анхаарал татсан асуудал байна. 4.1 их наяд төгрөгийн зээлээр 90 мянга гаруй хүн орон байртай болжээ. Цаашид ипотекийн зээлийг боловсронгуй болгох, цар хүрээг нэмэгдүүлэх, гадаад дотоодоос хөрөнгө босгох асуудалд анхаарна" гэв. 