Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин Монгол Улсын Шадар сайд боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:45 2017/10/18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилохыг УИХ-ын гишүүдийн 84.1 хувийн саналаар санал дэмжиж, УИХ-ын хурлын тогтоол батлагдлаа. 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн товч танилцуулга:

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
  • 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
  • 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
  • 1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
  • 1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
  • 1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
  • 1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатарыг томилох талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Д.Лүндээжанцан танилцууллаа.

Байнгын хорооны санал дүгнэлт болон нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар гишүүд асуулт асууж үг хэлж байна. 

10:58 2017/10/18

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийг тус бүрд нь хэлэлцэж томилно. 

Шадар сайдаар Ө.Энхтүвшин гишүүнийг томилуулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. 

Тэрбээр "Шадар сайдаар Ө.Энхтүвшинийг томилуулах саналыг 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьсан байна. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, түүнийг тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжил чадвартай гэж үзэн гишүүд дэмжсэн. Иймд Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилуулж өгөхийг хүсэж байна" гэлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхий сайдыг томилоход АН-ынханд та нар дэндүү олуулаа юм даа гэж хэлж байсан. Яагаад дэд сайдад татгалзаж чадахгүй байгаа юм бэ? Сайд нарын өрөөг хэмнэх үү? нэг хүнд нэг л өрөө хэрэгтэй. Энэ хэмнэлтийг хийх боломж байгаа юм? Эдийн засаг сайжирч байна гэж байна. Төрийн өмчийн ямар компаниудыг хувьчлах чиглэл байна вэ?

УИХ-аас өмч хувьчлалын бодлого гэж гардаг. Үүнийг хэрэгжүүлнэ

Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшин "Бид үзэл бодол, үнэт зүйл, хариуцлага дээрээ тохиролцсон. Яагаад энэ албан тушаалд очих ёстой талаар асууж байна. Засгийн газарт залуучуудыгаа түлхүү оруулах бодолтой байсан. Болчих байх гэж бодож байсан ч болсонгүй.

Намын нөхөд маань улс орны байдал амаргүй байна, хийх ажил их байна та зүтгэ гэсэн. Албан тушаалаа давхарлая гэхээсээ илүү, үүрэг хариуцлагаа давхарлах нь зүйтэй гэж үзсэн. Улсын хэмжээнд хэмнэлт гаргаж, илүү зардлыг танах ёстой.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар өмч хувьчлалын асуудлыг хариуцдаггүй байсан. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд энэ асуудал байгаагүй. УИХ-аас өмч хувьчлалын бодлого гэж гардаг. Үүнийг хэрэгжүүлнэ" гэлээ.

Дан дээд давхар дээлийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газрын танхимаа бүрдүүлэхэд Үндсэн хууль зөрчигдсөн зүйл байхгүй. Засгийн газрын гишүүдийг томилохдоо их олон зүйл бодсон. Дараагийн сонгууль болоход 2.5 жил үлдлээ. Үр дүнг нь үзэх ёстой олон асуудал байна. Тийм учраас салбараа ард түмнийхээ өмнө нүүрийг нь улайлгахгүй хүмүүсээр сонгоё гэж бодсон. 

Англи, Герман парламентийн гишүүдээсээ Засгийн газраа бүрдүүлж ажилладаг. Ер нь бол дан дээд давхар дээлийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. 

Би хувь хүнийхээ хувьд парламентийн гишүүн Засгийн газрын гишүүн байх ёсгүй гэж ярьж байгаагүй" гэв.

10:34 2017/10/18

У.Хүрэлсүх: Хариуцлагатай, шударга гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох юм. Хуралдааны эхэнд уг асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулга хийлээ. 

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Засгийн газрын гишүүдийг томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн барьж байна.

Хариуцлагатай, шударга гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай. Засгийн газрын гишүүдийг боловсрол, мэргэжил, дадлага туршлага, удирдан зохион байгуулах чадварыг үндэслэн сонгосон. Ингээд

  1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  3. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  4. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 
  7. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
  8. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  9. НХХ-ийн сайд С.Чинзориг
  10. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 
  11. Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ 
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  13. БХБ-ын сайд Х.Баделхан
  14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  15. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарыг Засгийн газрын гишүүнээр томилуулахаар санал оруулж байна" гэлээ. 

Чуулганы хуралдаанд одоогийн байдлаар 40 гишүүн ирсэн байна. 