2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
13:00
S32
14:00
S32
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S29
23:00
S29
00:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Билл Гэйтс ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН хүний титмээ нэг өдөр АЛДААД эргүүлж АВЛАА

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 28
iKon.MN
Жеф Бэзос, Билл Гэйтс нар

Өчигдөр буюу Пүрэв гараг Амазон компанийн хувьд гайхалтай эхэлсэн юм. Пүрэв гарагийн өглөө арилжаа эхлэхэд Амазоны хувьцааны үнэ нэмэгдэж, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жеф Бэзосын 80 сая хувьцааны үнэ $90 тэрбумыг давснаар түүнийг манай гарагийн хамгийн баян хүн болгожээ.

Сүүлийн 23 жилийн 18 жилд нь дэлхийн хамгийн баян хүний титмийг зүүж байгаа Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс энэ өдөр жагсаалтын хоёрдугаар байранд шилжээд байв.

Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй.

Орой арилжаа хаагдах үед Амазоны нэгж хувьцааны үнэ $1,046 болон буурснаар Бэзосын хөрөнгийн хэмжээ $84 тэрбум орчим болж, дэд байранд эргэн буужээ. Харин Билл Гэйтсийн хөрөнгө $90 тэрбум орчимд хэвээр үлдэж, аваргын титмээ эргүүлэн авсан юм.

Гэхдээ төрөл бүрийн бизнест хүч үзэж байгаа (хамгийн сүүлд гэхэд Whole Foods хүнсний сүлжээг худалдаж авсан) Жеф Бэзос тун удахгүй Билл Гэйтсийн байрыг булаахад ойртож байгааг энэ өдрийн явдал харууллаа.

 

Эх сурвалж: Quartz

x