Улсын Их Хурлын сонгуульд "Ардчилсан нам"-с нэр дэвшигчид
Тойрог | Нэр дэвшигч | ||
---|---|---|---|
1-р тойрог
Архангай, 3 мандат
|
Дондогдоржийн
Золжаргал
|
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга
|
|
1-р тойрог
Архангай, 3 мандат
|
Нямжавын
Батбаяр
|
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалт болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан
|
|
1-р тойрог
Архангай, 3 мандат
|
Пүрэвбаатарын
Мөнхтулга
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
2-р тойрог
Баян-Өлгий, 3 мандат
|
Дакей
Мурат
|
УИХ-ын гишүүн
|
|
2-р тойрог
Баян-Өлгий, 3 мандат
|
Рахметийн
Гажайв
|
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, ИТХ-ын Төлөөлөгч
|
|
2-р тойрог
Баян-Өлгий, 3 мандат
|
Буланы
Бейсен
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч
|
|
3-р тойрог
Баянхонгор, 3 мандат
|
Амгалан
Адъяасүрэн
|
АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн
|
|
3-р тойрог
Баянхонгор, 3 мандат
|
Пүрэв
Нүрзэд
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
3-р тойрог
Баянхонгор, 3 мандат
|
Дашдондог
Ганбат
|
УИХ-ын гишүүн асан
|
|
4-р тойрог
Булган, 2 мандат
|
Дорлиг
Өсөхбаяр
|
АН-ын гишүүн
|
|
4-р тойрог
Булган, 2 мандат
|
Сэрээнэн
Гал-Эрдэнэ
|
АН-ын гишүүн
|
|
5-р тойрог
Говь-Алтай, 2 мандат
|
Очирбат
Амгаланбаатар
|
|
|
5-р тойрог
Говь-Алтай, 2 мандат
|
Осормаа
Батханд
|
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан
|
|
6-р тойрог
Дундговь, 2 мандат
|
Лувсандорж
Одсэр
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
6-р тойрог
Дундговь, 2 мандат
|
Батсүх
Наранхүү
|
УИХ-ын гишүүн
|
|
7-р тойрог
Дорнод, 2 мандат
|
Жамц
Энхболд
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
7-р тойрог
Дорнод, 2 мандат
|
Пүрэв
Батчимэг
|
НИТХ-ын төлөөлөгч, АПУ ХХК
|
|
8-р тойрог
Дорноговь, 2 мандат
|
Цагаан-Өвгөн
Жадамбаа
|
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан
|
|
8-р тойрог
Дорноговь, 2 мандат
|
Доржцэрэн
Алтангэрэл
|
АН-ын гишүүн
|
|
9-р тойрог
Завхан, 2 мандат
|
Даймаа
Батсайхан
|
Завхан аймгийн Засаг дарга
|
|
9-р тойрог
Завхан, 2 мандат
|
Загдхүү
Нарантуяа
|
УИХ-ын гишүүн
|
|
10-р тойрог
Өвөрхангай, 3 мандат
|
Оюунсайхан
Алтангэрэл
|
Хуульч
|
|
10-р тойрог
Өвөрхангай, 3 мандат
|
Батхүү
Ганхөлөг
|
АН-ын ҮБХ-ны гишүүн, АПУ ХХК
|
|
10-р тойрог
Өвөрхангай, 3 мандат
|
Чимиддорж
Даваабаяр
|
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч
|
|
11-р тойрог
Өмнөговь, 2 мандат
|
Бадамгарав
Бадраа
|
Өмнөговь аймгийн Засаг дарга асан
|
|
11-р тойрог
Өмнөговь, 2 мандат
|
Дашдэмбэрэл
Бат-Эрдэнэ
|
УИХ-ын гишүүн асан, Ажнай ХХК
|
|
12-р тойрог
Сүхбаатар, 2 мандат
|
Жамба
Батсуурь
|
Сүхбаатар аймгийн Засаг дарга асан
|
|
12-р тойрог
Сүхбаатар, 2 мандат
|
Наянтай
Ганибал
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
13-р тойрог
Сэлэнгэ, 3 мандат
|
Домбон
Үүрийнтуяа
|
Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын Зөвлөх, эдийн засагч
|
|
13-р тойрог
Сэлэнгэ, 3 мандат
|
Сангажав
Баярцогт
|
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан
|
|
13-р тойрог
Сэлэнгэ, 3 мандат
|
Дондогдорж
Эрдэнэбат
|
УИХ-ын гишүүн
|
|
14-р тойрог
Төв, 3 мандат
|
Хишигдэмбэрэл
Тэмүүжин
|
Хууль зүйн сайд асан
|
|
14-р тойрог
Төв, 3 мандат
|
Дэрэм
Эрдэнэсувд
|
Хүний их эмч
|
|
14-р тойрог
Төв, 3 мандат
|
Цэвэгдорж
Туваан
|
АН-ын дэд дарга
|
|
15-р тойрог
Увс, 3 мандат
|
Саманд
Жавхлан
|
УИХ-ын гишүүн
|
|
15-р тойрог
Увс, 3 мандат
|
Одон
Цогтгэрэл
|
ТЭСО корпорацийн Ерөнхийлөгч
|
|
15-р тойрог
Увс, 3 мандат
|
Дашийн
Цэндсүрэн
|
АН-ын гишүүн
|
|
16-р тойрог
Ховд, 3 мандат
|
Ширнэнбанди
Адъшаа
|
АН-ын гишүүн
|
|
16-р тойрог
Ховд, 3 мандат
|
Нэргүй
Пунцаг
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
16-р тойрог
Ховд, 3 мандат
|
Бөхчулуун
Пүрэвдорж
|
УИХ-ын гишүүн
|
|
17-р тойрог
Хөвсгөл, 3 мандат
|
Бямбасүрэн
Баярмаа
|
АН-ын гишүүн
|
|
17-р тойрог
Хөвсгөл, 3 мандат
|
Чимид
Батцогт
|
"Чимид" сангийн тэргүүн, эдийн засагч
|
|
17-р тойрог
Хөвсгөл, 3 мандат
|
Даваадорж
Ганболд
|
Шадар сайд, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ын дарга асан
|
|
18-р тойрог
Хэнтий, 3 мандат
|
Эрдэнэ
Бат-Үүл
|
УИХ-ын гишүүн, хотын дарга асан
|
|
18-р тойрог
Хэнтий, 3 мандат
|
Жагдаг
Оюунбаатар
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
18-р тойрог
Хэнтий, 3 мандат
|
Төрмөнх
Пүрэвхатан
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
19-р тойрог
Дархан-Уул, 3 мандат
|
Намсрай
Мөнхдаш
|
"Бурхан халдун" группийн ерөнхийлөгч
|
|
19-р тойрог
Дархан-Уул, 3 мандат
|
Доржзовдын
Энхтуяа
|
Сэтгүүлч, “TВ2” телевизийн ерөнхий захирал
|
|
19-р тойрог
Дархан-Уул, 3 мандат
|
Баянжаргал
Бямбасайхан
|
Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга
|
|
20-р тойрог
Орхон, 3 мандат
|
Октябрь
Баасанхүү
|
УИХ-ын гишүүн
|
|
20-р тойрог
Орхон, 3 мандат
|
Дэмбэрэл
Оросоо
|
Баянгол дүүргийн Засаг дарга асан
|
|
20-р тойрог
Орхон, 3 мандат
|
Цогтсайхан
Батхуяг
|
АН-ын гишүүн
|
|
21-р тойрог
Налайх, Багануур, Багахангай дүүрэг, 2 мандат
|
Мангалсүрэн
Энх-Амар
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
21-р тойрог
Налайх, Багануур, Багахангай дүүрэг, 2 мандат
|
Цэрэндулам
Алтанцэцэг
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
22-р тойрог
Баянзүрх (4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороо), 2 мандат
|
Зандаахүү
Энхболд
|
УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга асан
|
|
22-р тойрог
Баянзүрх (4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороо), 2 мандат
|
Түмэндэлгэр
Батцогт
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
23-р тойрог
Баянзүрх (1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороо), 3 мандат
|
Жадамбаагийн
Баясгалан
|
АН-ын гишүүн
|
|
23-р тойрог
Баянзүрх (1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороо), 3 мандат
|
Даваахүү
Пүрэвдаваа
|
БЗД-ийн Засаг дарга асан
|
|
23-р тойрог
Баянзүрх (1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороо), 3 мандат
|
Цогтоо
Одонтунгалаг
|
|
|
24-р тойрог
Сүхбаатар дүүрэг, 3 мандат
|
Ринчинням
Амаржаргал
|
https://www.instagram.com/amarjargal.r/
|
|
24-р тойрог
Сүхбаатар дүүрэг, 3 мандат
|
Сүхбаатарын
ЭРДЭНЭБОЛД
|
АН-ын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
|
|
24-р тойрог
Сүхбаатар дүүрэг, 3 мандат
|
Эрдэнэбаатарын
Долгион
|
Аюулгүй байдал судлаач, эдийн засагч, "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирал
|
|
25-р тойрог
Чингэлтэй дүүрэг, 3 мандат
|
Цэнд
Баатархүү
|
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
|
|
25-р тойрог
Чингэлтэй дүүрэг, 3 мандат
|
Гантөмөр
Уянга
|
УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх
|
|
25-р тойрог
Чингэлтэй дүүрэг, 3 мандат
|
Ринзааны
Булгамаа
|
Хуульч
|
|
26-р тойрог
Баянгол дүүрэг, 3 мандат
|
Догсом
Батцогт
|
УИХ-ын гишүүн асан
|
|
26-р тойрог
Баянгол дүүрэг, 3 мандат
|
Салдан
Одонтуяа
|
УИХ-ын гишүүн асан, БГД-ийн Засаг дарга, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч
|
|
26-р тойрог
Баянгол дүүрэг, 3 мандат
|
Содномзундуй
Эрдэнэ
|
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга
|
|
27-р тойрог
Сонгинохайрхан (1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороо), 2 мандат
|
Даваа
Кёкүшюзан Батбаяр
|
УИХ-ын гишүүн асан
|
|
27-р тойрог
Сонгинохайрхан (1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороо), 2 мандат
|
Бадамдорж
Пунсалмаа
|
АН-ын гишүүн
|
|
28-р тойрог
Сонгинохайрхан (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо), 3 мандат
|
Отгонжаргал
Магнай
|
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан
|
|
28-р тойрог
Сонгинохайрхан (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо), 3 мандат
|
Пүрэв
Цэцэгмаа
|
АН-ын ҮБХ-ны гишүүн
|
|
28-р тойрог
Сонгинохайрхан (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо), 3 мандат
|
Ганбат
Очирбат
|
АН-ын гишүүн
|
|
29-р тойрог
Хан-Уул дүүрэг, 3 мандат
|
Банзрагч
Түвшин
|
Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтын Ерөнхийлөгч
|
|
29-р тойрог
Хан-Уул дүүрэг, 3 мандат
|
Тэрбиш
Энхсайхан
|
АН-ын гишүүн
|
|
29-р тойрог
Хан-Уул дүүрэг, 3 мандат
|
Чадраабалын
ӨНӨРБАЯР
|
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх асан - Английн Оксфордын их сургуульд зочин судлаач |
Үндэсний бодлогын хорооны
2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн
11/07 дугаар тогтоолын хавсралт
Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн намын хувьд
Монгол хүн бүрийг хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан Монгол Улсаа хөгжүүлэхийг ЭРХЭМ ЗОРИЛГО болгож,
Хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, хүн бүрийг эрдэм боловсрол төгс, хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болгосон, Монгол эх орныхоо байгаль, түүх соёл, уламжлалаараа бахархсан өв тэгш хүмүүжлээр төлөвшүүлэн, хангалуун сайхан амьдрах эрхийг дээдэлсэн хувь хүний хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ. Нийгмийн хамгааллын бодлогыг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.
Иргэдийн халдварт болон халдварт бус өвчлөл, эх болон нярайн эндэгдлийг бууруулж, иргэд эрүүл мэндийн шалтгаанаар санхүүгийн эрсдэлд орохгүй байхаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд реформ хийнэ.
Салбарын хүний нөөцийн сургалт, чанар хүртээмж, төлөвлөлтийг шинэ шатанд гаргаж, нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн салбарт технологийн хувьсгал хийх замаар эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй болгож, ил тод, авлигагүй, сайн засаглалтай, гүйцэтгэлээр урамшуулдаг, чөлөөт өрсөлдөөнтэй болгож шинэчилнэ.
Салбарын санхүүжилтийн гажуудлыг засаж, үрэлгэн зардлыг багасгаж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжиж, монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг эрчимжүүлнэ.
Хүн амын өсөлт
Дэлхийн нийтийг хамарсан (КОВИД-19) цар тахлын тархалтаас шалтгаалж олон улсад эдийн засгийн түүхэнд байгаагүй маш ноцтой байдал үүсээд байна. Дэлхийн эдийн засаг 2020-2021 онд уналтад орох төлөвийг олон улсын\ байгууллагуудаас 3 дугаар сарын байдлаар гаргасан байна. Монгол Улсын эдийн засгийн гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ мөн уналтад ороод байна. Монгол Улсад 2020 оны эхнээс авч хэрэгжүүлсэн урт хугацааны гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлаас шалтгаалж худалдаа эрхлэгчид болон үйлдвэр үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчдийн орлого их хэмжээгээр тасалдаад байна. Үүнээс үүдэж арилжааны банкнуудаас авсан зээлийн эргэлт төлөлт буурснаас цаашид чанаргүй зээлийн хувь хэмжээ өсөх хандлагатай байна. Энэхүү үйл явц банкнуудын үйл ажиллагаанд нөлөөлж, санхүүгийн системд савлагаа үүсгэснээр эдийн засаг бүхэлдээ доголдох ноцтой эрсдэлтэй тулгараад байна.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсвийн үрэлгэн зарцуулалтаас шалтгаалж Засгийн газрын өр нэмэгдсээр байна. Тухайлбал 2020 оны улсын төсөв хасах 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан бөгөөд эрдэс баялгийн үнийн уналт, компаниудын үйл ажиллагааны доголдлоос үүдэж компаниуд татвараа төлөх боломжгүй байдал үүссэн. Ингэснээр улсын төсвийн татварын орлого тасалдаж, цаашид төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл байдал үүсэх юм. Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудаас ач холбогдол өндөртэй зардлуудыг эрэмбэлэх, үрэлгэн, ач холбогдол багатай зардлуудыг тэвчихийг тогтмол зөвлөж байна. Тухайлбал ОУВС-ын тэргүүн Их долоогийн удирдагч нартай уулзсан уулзалтын өмнө гаргасан мэдэгдэлдээ төсвийн хатуу бөгөөд нягт уялдаа холбоотой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хохирлыг багасгах боломжтой ба улс орнууд төсөв-санхүүгийн эрчимжүүлсэн арга хэмжээ авах нь цаг тутам чухал болж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Монгол Улсын нийт гадаад өр 2016 онтой харьцуулахад 35%-өөр өсөж 22.7 тэрбум ам доллароос 30.6 тэрбум ам. доллар хүртэл өссөн байна. Энэ нь Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөцөөс даруй 7 дахин их үзүүлэлт юм.[1] Үүн дотор Засгийн газрын өр сүүлийн 4 жилд 4.8 тэрбум доллароос 7.7 тэрбум долларт хүрчээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн бууралт нь дэлхийн зах зээл эрдэс баялгийн үнэд[2] шууд нөлөө үзүүлсэн. Энэ нь манай улсын экспортын орлогыг бууруулснаар зах зээл дээрх валютын ханшин дээр шууд савлагаа үүсгэх эрсдэлтэй юм. Энэхүү үйл явц нь цаашид даамжирсаар дээр дурдсан гадаад өр, төлбөрийг төлөхөд хүндрэл учруулж, эдийн засгийн дефолтод хүргэх аюулыг бий болгоод байна.
Иймд ажлын байрыг хадгалах, эдийн засгийг эрчимжүүлэх, хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна.
Онцгой хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 2020 оны төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлж, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэж, уг хэмнэгдэж буй зардлуудыг иргэн, компаниудад хүндрэлийг давах зээл олгох зорилгоор банкнуудад нэмэлт санхүүжилт өгөх буюу эдийн засгийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. 2021 онд нэмэлт төсвийн эх үүсвэрийг бий болгоно.Ажлын байрыг хадгалж, иргэн, бизнесээ дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэг ч иргэнээ орлогоор тасалдуулж, ажлаас халуулахгүй, орон байрнаас нь салгахгүй байх бодлого баримтална. Нэг ч компаниа дампууруулахгүй, ялгаварлахгүй байх арга хэмжээ авч, хүнд суртлыг устгана. Цар тахалтай тэмцэх онцгой хөтөлбөр, багц хуулиудыг шинэ УИХ-ын анхдугаар хуралдаанаар гишүүд тангаргаа өргөнгүүт батална.
Хөнгөн үйлдвэрлэл
Хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах тэнцвэртэй хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ. Бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадвар, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилнэ.
Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалж, хөгжлийг дэмжин, авилгаас ангид ажиллах чадавхтай засаг, хүн бүр ажил, албан тушаалаасаа үл хамаарч хуулийн өмнө хариуцлага хүлээдэг шударга шүүхийн тогтолцоо, мэргэжлийн, хүртээмжтэй, цахимжсан нийтийн албыг бэхжүүлэх цогц шинэчлэл хийнэ.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлнэ. Гадаад бодлогын үзэл баримтлалыг тууштай үргэлжлүүлж, цаг үеийн нөхцөл байдалд зохицсон идэвхтэй байр суурийг баримталж, Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлнэ. Хоёр хөрштэйгөө нэн найрсаг, тэнцвэртэй харилцааг эрхэмлэж, гадаад харилцааг эдийн засагжуулахад идэвхтэй байр суурь баримтална.
Батлан хамгаалах салбарыг шинэчлэн чадавхжуулж, мэргэжлийн арми иргэний хамгаалалтын хосолмол бодлогыг хэрэгжүүлнэ. Орон нутгийн иргэдэд суурилсан хамгаалалтыг бэхжүүлэх, иргэний хяналтын тогтолцоог нэвтрүүлэх замаар салбарын хариуцлагагүй байдлыг арилгана. Уламжлалт бус аюултай тэмцэх бодлогыг шинээр боловсруулан, салбараас тэтгэвэрт гарсан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна.