Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт Ардчилсан нам-с нэр дэвшигч
Пүрэвбаатарын Мөнхтулга

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Нэр дэвшигчээс мэдээлэл оруулаагүй байна
Намын гишүүнчлэл:
Тойрог:
Хувийн мэдээлэл:
Нас: 36
Хүйс: Эрэгтэй
Гэр бүлтэй
Facebook хуудас
Мэргэжил:
Олон улсын эдийн засагч, Хууль эрх зүйч
Эрдмийн зэрэг цол:
Магистр
Одоо эрхэлж буй ажил:
АН-ын ҮБХ-ны гишүүн, Марс V төслийн санаачлагч, сангийн захирал, Монголын Байт харвааны холбооны Дэд Ерөнхийлөгч, Монголын Нум Сум Харваачдын Холбооны Ерөнхийлөгч, АЗХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Бодлогын зөвлөлийн дарга
Зорилго:
Үсрэнгүй өсөлтийг ӨРХ БҮРД

 

Боловсрол
1986-1992: Архангай аймаг, Өгийнуур сум
1993-2000: 83-р дунд сургууль
2000-2002: АНУ-ын Доктор Филлипсийн нэрэмжит дунд сургууль
2003-2007: Монгол Улсын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцаа, Бакалавр
2008-2011: Монгол Улсын Их Сургууль, Эрх зүйч, Бакалавр
2011-2013: Raffles Institution of Singapore, Санхүүгийн удирдлага, Бакалавр
2013-2015: Удирдлагын академи, Төрийн удирдлагын мастер, Магистр
2016-2017: Loyola Marymount University, EMBA, Магистр
Ажлын туршлага
2002-одоо: Ардчилсан намын Гишүүн
2012-одоо: Ардчилсан Залуучуудын Холбоо, Бодлогын зөвлөлийн дарга
2016-одоо: Монголын нум сум харваачдын холбоо, Ерөнхийлөгч
2017-2018: JCI Leader Mongolia, Тэргүүн дэд Ерөнхийлөгч
2018-одоо: Монголын Байт Харвааны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
2018-одоо: Mars V сан- Захирал
2018-одоо: Архангай Өгийнуур сум, Аймгийн намын хорооны гишүүн
Онцлох ажлууд
2006-2016: Хорих ангийн хүмүүжигчдэд зориулсан номын сан болон компьютерын лабротори байгуулах, ажлын байранд зуучлах "Гэрэлт амьдрал өөд" төсөл
2018-2019: Дэлхийн хамгийн том Олимпийн цагираг - Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан
2018-2020: Эрх чөлөөний цэцэрлэг"-т хүрээлэн байгуулах төсөл - Архангай аймаг, Цэцэрлэг хот
2018-одоо : Марс V олон улсын сансар судлалын төв байгуулах төсөл

АРХАНГАЙН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар, Эрдэнэтийн дараа орох эдийн засгийн том бүсийг аймагтаа байгуулна

“Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төр” гэж говийнхон ярьдаг. Бусад аймагтай харьцуулахад манайх байгалийн үзэсгэлэн бүрдсэн, хүний жаргалыг бадраах төгөлдөр бүхэн цогцолсон аймаг. Гэтэл улсдаа мал сүргийнхээ тоогоор толгой цохидог хэрнээ нутгийн зон олны амьдрал дорвитой сайжирсангүй. Ард түмэн эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, айраг цагаагаа худалдаж, малын цагаан буянаар амь зуухаас биш амьдралын чанарыг сайжруулах бүтээлч ажил сүүлийн гучин жилд лав хэрэгжсэнгүй. Дарин дээр давс гэгчээр энэ жилийн хахир хавар Архангайчуудад илүү хүнд туслаа. Өгий нуурын ширгэн дээр тоглож өссөн миний балчир ахуй цагийн дурсамжид тодхон зураатай байдаг хацар хайрам нуурын ширүүн салхи өнөөдөр малчдын амьдралд шуурч байна уу гэлтэй. Уг нь бол бид Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Чулуутын хавцал гээд үзэсгэлэнт газруудаа гаднынханд сурталчлаад, түүнийхээ зэрэгцээ худалдаа, үйлдвэрлэлээ хөгжүүлж чадвал Архангайн 100 мянга хүрэхгүй хүн хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдрах боломжтой. Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг аймагтаа авчраад эндээ өвс ургамлаа судлуулсан ч болохоор эмийн ургамлын арвин баялаг нөөцтэй газар. Гэхдээ арын сайхан хангай нутаг маань Улаанбаатар, Эрдэнэтийн араас орох эдийн засгийн том бүс болох боломжтой. Бидэнд асуудал биш шийдэл хэрэгтэй. Манай аймаг газар зүйн ашигтай байршилтай, байгаль цаг уурын таатай нөхцөлтэй. Хэт дулаан ч биш, хүйтэн ч биш цаг агаар нь газар тариалан эрхлэх, судалгаа хийх таатай хөрсийг бий болгодог. Архангай нутгийн сайхныг нуршилгүй бидэнд илүү сайхан амьдрах ямар боломж байгааг та бүхэнд танилцуулъя.

Улаанбаатараас БаянӨлгий, Увс, Завхан явах улсын зэрэглэлтэй автозамын сүлжээ, мянганы зам нь манай аймгаар дамжин өнгөрдөг нь бидэнд баруун бүсийн мянганызамын зангилаа болон хөгжих сайхан боломж бий болгодог. Иймээс зөвхөн манай аймгийг зорьсон хүмүүс биш баруун гурван аймагт хүрэх гэсэн зорчигчдын цуваа манайхаар дайран өнгөрдөг. Заавал дайрч өнгөрөх энэ цэг дээр Улаанбаатарын Хархорин зах шиг худалдаа, үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна. Энд та сүүн хуруудаа хотын үнээр зарж, өдөр тутмынхаа хоол хүнс, талх тариагаа тав гурван цаас татуу үнээр авч болно. Түүгээр ч барахгүй бид бүх төрлийн хүнсний үйлдвэр ажиллуулах арга ухааныг шингээсэн том том судалгааны төвүүд, цогцолборыг аймагтаа байгуулах боломжтой. Хангай нутгийн маань нөөц баялаг бол хосгүй үзэсгэлэнт байгаль, цагуурын таатай нөхцөл, газар тариалан эрхлэх боломж, нэн ховор эмийн болон хүнсний ургамлууд ургадаг байдал юм. Бидэнд энэ байгаа байгалийнхаа нөөц, баялагт тулгуурлан Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Хүнсний технологийн сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эм зүйн салбар сургуулиудыг нүүлгэн авчрах боломжтой. Боломжтойгоор ч үл барам манай аймаг нь энэ төрлийн боловсролыг эзэмших хамгийн таатай орчин нөхцөлтэй газар. Монголдоо л бумбын орон. Их сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, технологийн коллежуудыг нутагтаа төвлөрүүлснээр залуучууд маань хот руу явах нь буурах юм. Архангай аймагт Худалдаа, тээвэр, логистикийн төв, Хүнс, биотехнологийн цогцолбор ашиглалтад орсноор Өгийнуур сумынхан маань бүгдээрээ ажилтай болох хэмжээний буюу 3000 хүн тогтмол ажлын байртай болно. Мөн бүтээн байгуулалт, барилгын ажилд ч нутгийнхаа залуус, нутгийн иргэдээ татах бодлогыг бид хатуу чанд баримтлан ажиллана. Ингэж байж бидний Архангай мэдлэгт суурилсан, урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгоно. Дараагийн арван жилд Архангайгаа Улаанбаатар, Эрдэнэтийн дараа орох том ЗАНГИЛАА бүс болгох энэ санааг минь дэмжиж, бодит ажил болгоход нутгийн зон олон та бүхэн дэмжлэгээ хайрлаж, надад итгэл хүлээлгэнэ гэдэгт Өгийнуурын хүү Пүрэвбаатарын Мөнхтулга миний бие гүнээ итгэж байна.

Хөрөнгө орлогын мэдүүлэг