2020 оны УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт Ардчилсан нам-с нэр дэвшигч
Сангажав Баярцогт
Албан ёсны вэб хаяг:
Намын гишүүнчлэл:
Тойрог:
Хувийн мэдээлэл:
Мэргэжил:
Эдийн засгийн онолын багш, эдийн засагч, хуульч
Эрдмийн зэрэг цол:
Олон улсын эдийн засгийн ухааны магистр
Одоо эрхэлж буй ажил:
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн
Зорилго:
Монгол хүн бүрийг хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан Монгол Улсаа хөгжүүлэхийг ЭРХЭМ ЗОРИЛГО болгоно
Боловсрол
1989-: ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Усын Их сургууль-Эдийн засгийн ухааны багш
1996-: ХБНГУ-ын Баден-Вюртембергийн Гадаад худалдааны академи-Бизнесийн удирдлага
2002-: АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын Их Сургууль- Олон улсын эдийн засгийн ухааны магистр
2003-: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль- Хуульч, эрх зүйч
Ажлын туршлага
1989-1990: Улсын нэгдсэн тусгай эмнэлгийн ХЗЭ-ийн хорооны дарга
1990-1991: МХЗЭ-ийн Гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн, дэд тэргүүлэгч
1990-1992: АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
1991-1997: Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
1992-1994: Улстөрийн боловсролын академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан
1996-2000: УИХ-ын гишүүн
1998-: 1998 оны 4 сар- 12 сар Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд
2000-2004: “Товхон Хан” ХХК-ийн зөвлөх
2004-2008: УИХ-ын гишүүн
2004-2006: Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга
2008-2012: УИХ-ын гишүүн
2008-2012: Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2012-2016: УИХ-ын гишүүн
2012-2013: УИХ-ын дэд дарга
2014-2016: Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга
Онцлох ажлууд
-: Улсынхаа хоймрыг төвхнүүлэхэд манлайлан, Их эзэн Чингис хааны хөшөө цогцолборыг барих ажлыг амжилттай зохион байгуулсан
-: Төрийн хоймор байсан бунхан, шарилуудыг зүй зохисоор нь шилжүүлэх амаргүй ажлыг зоримог хийсэн
-: Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг даван туулахад Сангийг яамыг толгойлж, маш амжилттай хохирол багатай даван туулсан.
-: Гурван УИХ, дөрвөн Засгийн газар дамжаад баталж чадаагүй Оюу толгойн гэрээг амжилттай байгуулсан.
-: ОХУ-д төлөх “Их өр”-ийн үлдэгдлийг бүрмөсөн барагдуулах хэлэлцээрийг амжилттай хийсэн.
-: 2010, 2011, 2012 онуудад Монгол улсын түүхэнд хамгийн их хэмжээний төсвийг жил дараалан батлуулсан.
-: Төсвийн шинэчлэлийг бүрэн хийж дуусгасан.
-: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулж сонгуулийн элдэв амлалтыг зогсоож чадсан.
-: ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Стэнд-Бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.
-: Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад түлхэц болсон олон чухал шийдвэрүүдийг цаг алдалгүй авсан.
-: Хөгжлийн банкыг анхлан санаачилж, Хөгжлийн банкны тухай хуулийг батлуулсан.
-: Монгол улс бага орлоготой орноос дунд орлоготой орны ангилалд дэвшсэн.
ШАГНАЛУУД:
- Сүхбаатарын одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Алтангадас одон
- Ардчилсан намын дээд шагнал Чингис хааны одон
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын хүндэт иргэн
ЗОРИЛГО: Монгол хүн бүрийг хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан Монгол Улсаа хөгжүүлэхийг ЭРХЭМ ЗОРИЛГО болгож,
- Монгол хүний эрх, эрх чөлөө, бие даасан байдлыг хангах хувь хүний эрх чөлөө;
- Хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоо, хуулийн засаглал;
- Үндэсний өв уламжлал, түүх соёлоо дээдлэн үнэт зүйлээ болгон тунхагласан АРДЧИЛСАН НАМ 2020-2024 оны УИХ-ын сонгуульд “ӨРХИЙГ ДЭМЖСЭН – ӨСӨЛТИЙН БОДЛОГО” мөрийн хөтөлбөрөөр оролцож байна.
