Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт Ардчилсан нам-с нэр дэвшигч
Содномзундуй Эрдэнэ

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 57
Хүйс: Эрэгтэй
Гэр бүлтэй
https://www.twitter.com/serdenemn/
https://www.facebook.com/s.erdene/
Мэргэжил:
Улс төрч, Эрх зүйч, Цэргийн команд
Эрдмийн зэрэг цол:
Удирдахуйн ухааны доктор (Ph.D)
Одоо эрхэлж буй ажил:
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга
Зорилго:
Нэр дэвшигчээс мэдээлэл оруулаагүй байна

 

Боловсрол
1971-1981: Нийслэлийн 75 дугаар сургууль
1981-1984: Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
1995-1998 : Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалвар
1998-2000 : Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
1998 -2000 : Удирдлагын Академи, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
2004-2005 : Удирдлагын Академийн хууль зүйн ухааны докторант
2005-2005 : Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс
2006 -2006 : АНУ- д Нийгмийн хамгааллын дээд курс
2013 -2013 : Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор зэрэг хамгаалсан
Ажлын туршлага
1989-1990: Багануур дүүргийн МХЗЭ-ийн хорооны дарга
1990-1990: Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны анхны дарга
1990-1991: Нийслэлийн Монголын Ардчилсан намын зөвлөлд Улс төрийн ажилтан
1991-1995: Монголын Үндэсний Ардчилсан намын Ерөнхий зөвлөлийн гишүүн
1992-1992: УИХ-ын анхны сонгуульд эвсэж оролцсон МоАН, МҮСДН-ын төв штабын дарга
1992-1996: "Молор-Эрдэнэ" ХХК-ийн захирал
1996-2000: Нийслэлийн МYАН-ын дарга, МYАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн
2000-2020 : "Гурван тамир" дунд сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн
2000-2017: Ардчилсан намын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
2000-2017: Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга,
2003-2007: Монголын Ардчилсан Холбооны дарга
2004-2008: Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
2005-2011: Нийслэлийн Ардчилсан Намын дарга
2007-2008: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2008-2012: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 -2020 : Ардчилсан намын дарга

Содномзундуйн Эрдэнэ нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, Улс төрч, Хуульч, Удирдахуйн ухааны доктор. 1990 оны Цагаан морин жил Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Багануур дүүргийн МоАХ-г үүгэн байгуулж, анхны даргаар нь ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдсон. УИХ дахь Ардчилсан намын бүлэг-ийн даргаар нэг удаа, Засгийн газрын гишүүн, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдаар нэг удаа тус тус сонгогдон ажилласан. С.Эрдэнэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь , чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн Ардчилсан Намын дарга юм.

Хөрөнгө орлогын мэдүүлэг