Стрессийн шинжүүд
“Стресс гэдэг нь сэтгэлд таагүй байгаа аюулыг мэдрэх тэр мөчид таны бие махбодийн өгч буй хэвийн хариу үйлдэл юм”.
Стресс илэрч буй нөлөөллөөрөө эерэг сөрөг гэж хоёр янз. Ихэвчлэн хүн бүр стрессийг сөрөг буюу дистресс ямар нэг байдлаар түгшүүр тав тухгүй дарамт зовинолтой байгаагаар олж харж ойлгож байдаг.
Дараах шинжүүд танд илэрч байвал та стресст орсон байна. /Сонгомол шинжүүд/
1. Танин мэдэхүйн хувьд:
- Ой санамж муудна /богино хугацаанд мартаж санана/
- Анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудна
- Дүгнэн бодох чадвар доройтно
- Аливаа зүйлийг байнга сөрөгөөр хардаг
- Ууртай, эмгэг төрхтэй /Бүх зүйлд уцаарлах хандлагатай болох/
- Байнга санаа зовнимтгой болно /Түгшүүр төрөмтгэй/
2. Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг:
- Зан төлөв өөрчлөгдөж тогтвортой биш болно
- Цочромтгой болно
- Амархан цочирдож, тайвшрах чадваргүй болно
- Ганцаардах мэдрэмж төрнө, бүхнээс тусгаарлагдсан мэт санагдана
3. Бие махбодид гарах өөрчлөлт:
- Бие өвдөмтгий
- Гүйлгэж, суулгамтгай
- Дотор муухай оргиж, толгой эргэнэ
- Бэлгийн харьцаанд орохдоо дургүй болно
- Амархан даарч хөрнө
- Хамгаалах механизмын илрэл ихсэх /Арьс хөлрөх, уйлах, уй гуниг төрөх/
4. Биеэ авч явах байдал:
- Идэмхий эсвэл ердийнхөөс бага иддэг болно
- Унтамхай эсвэл нойр багасна
- Бусдаас өөрийгөө тусгаарлан олон нийтийн газраар явахдаа дургүй болно
- Хариуцлагагүй болж, юмыг хойшлууламтгай найдваргүй болно
- Мэдрэлийн цочромтгой байдалд амархан ордог болно (хумсаа химлэх, гараа байнга базах, хөл, гараа байнга хөдөлгөх, хамар амаа дуугаргах, нүдээ байнга анивчих гэх мэт байнгын хөдөлгөөнт үйлдлүүд хийх )
“Стресс үүсэх шалтгаан бол БҮХ ЗҮЙЛ юм. Таны хүрээлэн буй амьдралд олон зүйл тохиолдоно. Тэр бүхнийг та хэрхэн хүлээж авах нь асуултын тэмдэг байдаг.
Стрессээс ангижрах ГАРЦ
Стресстэхгүй байх аргууд:
- Цагийг тулгахгүй /Цагаа төлөвлөдөг байх/
- Амралт ажлаа жинлүүр дээр тэнцүүлэх
- Уучлах /Хүн бүрийг өөр шигээ бодох хэрэггүй/
- Заавал тааварлах таамаглах гэж бүү хичээ хүлээлтэд хүрэхгүй
- Өөртөө сэтгэл хангалуун байх та цор ганц
- Стиккэр ашиглах /Төлөвлөлт мартахгүй/
- Дотно харилцааг бүү март өөр нэг энерги танд хэрэгтэй
- Шинийг эрэлхийлэх /Шинэ хоббитой болох/
- Хэтээс татгалзах та хэт замбараагүй бол асуудал шүү мөн эсрэгээрээ ягшмал байдал таныг стрессдүүлнэ зайлсхийх.
- Өөртөө итгэх бусдыг хүндлэх
- Байнга мэндлэх, харилцааг эрхэмлэх.
- Өөртөө хувийн амьдралаа эргээд хараарай юуг өөрчилмөөр байна.
- Цагтаа тарах.
- Цайныхаа цагаар гарч хооллох
- Тайван байх газраа /орчноо/ бүрдүүлээрэй.
Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
