Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвхөн "МЭНЧ-2016"-д оролцсон хүмүүсийн мэдэж авах 5 зүйл

ikon.mn
2016 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн 3 дахь удаагийн чуулган 2016 оны арваннэгдүгээр сарын 23, 24-нд болох гэж байна. Энэхүү чуулганд та оролцсоноор юу мэдэж авах вэ?

Бодлоо цэгцэлж санааг бодит болгох туршлага

Хүн бүр өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Тэр нь юу вэ гэдэг нь чухал биш, харин хэрхэн түүнд хүрч болох вэ гэдэг хамгийн чухал. Бодол санаандаа бүхэл бүтэн ертөнцийг бий болгочхоод түүнийгээ хэрхэн, яаж, хаанаас эхлэн бодит болгох вэ гэдгээ мэдэхгүй байгаа хэн нэгэнд тэр бүхэнтэй нүүр тулан, алдаж онож үзсэн хүний туршлага гэдэг юу юунаас илүү мэдлэг болох болно гэдэгтээ санал нийлэх биз.

Гараанаас гарсан л бол барианд хүрэх хэрэгтэй эсвэл анхнаасаа талбайд гарах хэрэггүй гэдэг шиг та талбайд гарахаар нэгэнт шийдсэн л бол гараагаа хэрхэн сайн эхлүүлж барианд хүрч болох талаар практик туршлагаасаа илтгэгчид маань харамгүй хуваалцах болно. Зөвхөн туршлага, мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна бусад гарааны бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой.

Хөрөнгө чухал уу? Хэрхэн эхлэх вэ?

Ихэнх хүмүүс бизнесээ эхлүүлэхэд хөрөнгө хамгийн чухал гэж боддог. Надад эхлэлтийн хөрөнгө байхгүй, бизнесээ босгох мөнгө байхгүй гэдэг. Яг үнэн хэрэгтээ итгэл, сэтгэл, зүтгэл байхад хийнэ гэсэн чин хүсэл эрмэлзэл байхад боломжгүй зүйл гэж байхгүй. Ихэнх шилдэг энтрепренерүүд бизнесээ автомашины гаражинд эхэлсэн байдаг. Энэ нь таныг үүн шиг эхэл гэсэн үг огт биш харин хөрөнгө ихтэй эхлэх нь үрэлгэн байдлыг нэмэгдүүлэн хожим унах сэрэх үе гарахад буулт нь хатуу байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү чуулганаар өөрийн санааг хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө босгох аргачлалуудын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх болно.

Монголд яаж, хэрхэн эхлэх талаар зайлшгүй мэдвэл зохих зүйлс

Дэлхийн шилдэг энтрепренерүүдээс бид бүгд л суралцах хэрэгтэй. Гэхдээ зах зээл, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого хөтөлбөрүүд гээд ялгаатай зүйлс тун олон. Монголд гарааны бизнес, энтрепренершип хөгжүүлэхэд таны мэдвэл зохих зүйлсийн талаар чуулган дээр бид санаа бодлоо хуваалцан нээлттэй ярилцаж зөвлөгөө мэдээлэл өгөх болно. Та Монголд энтрепренершип хөгжих эко-системийг бий болгоход өөрийн дуу хоолой, хувь нэмрээ оруулж гар бие оролцоно гэсэн үг.

Монголд энтрепренершипийн чиглэлээр үйл ажиллагаа явуулагч байгууллагууд

Энтрепренер болох чин хүсэл эрмэлзэлтэй, өөрийн санааг бодит болгохыг хүссэн хэн бүхэнд Монголд энтрепренершип хөгжүүлэгч байгууллагуудын мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа, хөтөлбөрүүд үнэтэй зөвлөгөө хамгийн чухал. Эдгээр байгууллагуудын онцлог, хэрхэн ажилладаг талаар үүсгэн байгуулагч, шилдэг энтрепренерүүд танилцуулна.

Энтрепренершипийн хөгжил, сүүлийн үеийн мэдээлэл

Мэдээлэл технологи хөгжсөн энэ цаг үед интернетэд бид хүссэн мэдээ мэдээллээ бараг хүссэн формат төрлөөр авч чаддаг ч тэр бүр санаачлан хайж олж уншиж чаддаггүй. Та зөвхөн энэхүү чуулганд оролцсоноор энтрепренершип гэж их ярих болсон энэ цаг үед өмнө нь хаана ч яригдаагүй хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хүлээн авах болно.

Энтрепренершипийн чиглэлээр Монгол улсад зохион байгуулагддаг хамгийн том үйл ажиллагаа болох "Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган" 3 дахь жилдээ болох гэж байна.