Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилийн "МЭНЧ 2016 чуулган"-д заавал оролцох ТАВАН шалтгаан

ikon.mn
2016 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Энтрепренёр хэмээх нэр томъёо бизнес эрхлэгчид болоод хүмүүсийн дунд тархаад нилээдгүй цаг хугацаа өнгөрчээ. Эрсдэлгүй бизнес амжилтанд хүрэх нь цөөн. Харин эрсдэл дундаас ашигтай талыг нь олж харах нь энтрепренёр сэтгэлгээ танд байгааг илтгэнэ.

МУИС-ийн Бизнесийн сургууль анхлан санаачлан Монголын Энтрепренёруудын Нэгдсэн Чуулганыг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирлээ. Өдгөө 3 дахь жилдээ зохион байгуулагдах энэхүү чуулганд бизнес эрхлэгч та яагаад заавал оролцох хэрэгтэйг болохыг танилцуулж байна.

1.Та ямар бизнесийг яагаад эхлэхээр зэхэж байна?

Өөрийн бизнесээ эхлүүлж буй хүн бүрт чухам ямар бизнес хийх вэ, бизнесээ хаанаас бас юунаас эхлэх, ер нь ямар төрлийн бизнес амжилттай явах бол гээд олон асуултууд тулгардаг. Хэр зөв хариулах нь бизнесийнх ирээдүйн амжилтанд шууд нөлөөлдөг. Хэрэв танд ч бас ийм асуултууд тулгарч буй, энтрепренерийн мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байгаа бол МЭНЧ 2016 чуулганд оролцоорой. 

Бизнесээ зөв эхлүүлэх арга ухаан, сэдэл, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх мэдлэг, ур чадвар, бизнесийн хэлхээ, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжуудыг уг чуулганаас мэдэж авна.

2.Монгол Улс дахь энтрепренёруудын өнөөгийн байдал чиг хандлагын тухай

МЭНЧ нь Монголын энтрепренёршип хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар эрсдэл ба инновацийн өнцгүүдээс онцолж буй. Мөн дэлхийн энтрепренершип хөгжлийн арга барил, хөгжилтэй танилцах, суралцах, цаашид Монголдоо хэрхэн хөгжүүлэх арга замыг нээн илрүүлэх гэсэн сонирхолтой сэдвүүдээр ярилцана.

3.Энтрепренёршипийн нийгэмд нөлөөлөх байдал

Энтрепренёруудын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, энтрепренёрын талаарх мэдээллийг түгээх, энтрепренёрлог сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэх арга барилаас суралцаж, танилцах, мэдлэг мэдээлэл олж авна. Та ч бас энэ томоохон хөдөлгөөний нэг чухал хэсэг нь байх боломжтой.

4.Энтрепренёруудад тохиолддог түгээмэл асуудлууд

Энтрепренер болохыг зорьж буй хүн болгон өөрийн том мөрөөдөлдөө хүрэх эрх чөлөө, өөрийн ертөнцийг бүтээх сэтгэл, тухайн салбартаа өөр бусдаас илүүг, өөрийг хийж хойч үедээ үлдээх тухай боддог. Өнөөдөр энэ мөрөөдөл боломжтой, энтрепренёрын амьдрал байх нь бүтээлч, сонирхолтой, эрх чөлөөтэй байдаг. Гэвч энэ бүхний ард бодит бөгөөд хүнд хэцүү асуудлууд, бэрхшээлүүд тулгарч байдаг. Танд ч бас тулгардаг эдгээр асуудлын талаар ярилцах, шийдлүүдийг олж харах боломжийг МЭНЧ өгнө.

5.Бусдаас суралцах, үлгэр жишээ авах боломж

Өөрийн бизнесийг ухаалгаар удирдаж, олонд үлгэр дууриалал болсон олны танил эрхмүүдийн хэрхэн амжилтанд хүрсэн, хэрхэн гарцыг олсон тухай илтгэл лекц хэн бүхний анхаарал болоод сонирхлыг татдаг. Тэгвэл энэ удаагийн чуулганд онцлох илтгэгчээр “Нью-Йорк таймс”, “Уолл стрийт журнал”-ын шилдэг номын жагсаалтад хэдийнээ орсон  “Гарааны үндэстэн” номын зохиолч Дан Сенор, MIT REAP хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Сара Жейн Макстед, Гарааны бизнесийн зүүн өмнөд ази, номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябръ нар оролцоно.

Эх сурвалж: МУИС-ийн Бизнесийн сургууль