Солонгос Улсад болсон Дэлхийн уламжлалт харвааны фестивальд манай харваачид амжилттай оролцоод иржээ. Уг наадамд 31 орны 450 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон.
Харин манай улсаас 20 харваач оролцсон юм. Ингээд Монгол Улсын мэргэн С.Баярмаа 41 оноогоор алтан медаль авсан байна. Улсын мэргэн Д.Норжмаа 38, гоц мэргэн Х.Оюунчимэг 30 оноогоор удаалжээ.
Мөн Улсын мэргэн Д.Норжмаа 51 оноогоор уламжлалт харвааны дээд амжилтыг тогтоосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!