2018/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,563.84₮
B32
УЛААНБААТАР
15°
|
-1°
B32
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-3°
02:00
S32
-3°
03:00
S32
-4°
04:00
S32
-4°
05:00
S32
-4°
06:00
S32
-5°
07:00
S32
-5°
08:00
S32
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОРОС, ТУРК улсуудыг СТРАТЕГИЙН ТҮНШҮҮД болоход саад болж байгаа ЗУРГААН БЭРХШЭЭЛ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 11
iKon.MN

Саяхан хоёр орны удирдагчид уулзаж, Орос-Туркийн харилцааг гэсгээхэд чухал алхмууд хийгээд байгаа билээ. Гэвч Москва, Анкара хоёрыг илүү ойр түншлэхэд нь хэд хэдэн шийдэхэд бэрх асуудлууд оршсоор байна.

Эдгээрийг дурдвал:

 

Сири

Хамгийн хэцүү нь Сирийн хямралд баримталж байгаа байр суурь. Владимир Путин Сирийн удирдагч Башар аль Ассадыг тууштай дэмждэг бол Рэжэп Тайип Эрдоган Ассадыг зайлуулах сонирхолтой. Анкара Сирийн босогчдод тусалж байгаа бол Оросын агаарын хүчин тэднийг бөмбөгдсөөр байна.

Өнгөрсөн онд Туркууд Оросын онгоцыг буудаж унагасан нь ч үүнтэй холбоотой. Энэ зөрчил мөд арилах шинжгүй байна.

 

Курдүүд

Дараагийн асуудал нь Курд үндэстэн. Анкарагийн хувьд тэд дайснууд, салан тусгаарлагчид, террористууд гэж нэрлэдэг Турк дотрох Курдын Ажилчны Намын хамсаатнууд. Харин Москвагийн хувьд Сирийн Курдүүд бол боломжит холбоотон. Туркийн Курдүүдтэй ч Оросууд уламжлалт сайн харилцаатай байдаг.

 

Уулын Карабах

Бас нэг асуудал нь сүүлийн 30 орчим жил үргэлжилж байгаа Армен-Азербайжан улсуудын Уулын Карабах дахь газар нутгийн маргаан. Энэ хямралын хүрээнд Москва Армений гол түшиг тулгуур бол Анкара нь Азербайжаны тууштай дэмжигч. Энэ нь түүхэн уламжал, яс үндэс, шашин шүтлэгийн хэлхээ холбоон дээр суурилдаг.

 

Хуучин ЗХУ-ын орон зай дахь өрсөлдөөн

Өөр нэг асуудал нь хуучин ЗХУ-ын үлдээсэн орон зайн төлөө тэмцэл. Анкара нь Түрэг хэл, нэг угсаатай Азербайжан, Узбекистан, Казахстан, Киргизистан, Туркменистан улсуудтай дотно харилцаатай бол энд Москвагийн геополитикийн ашиг сонирхол өндөр. Мөн Оросын дотор оршдог Түрэг хэлтэй улсуудыг Туркүүд өөрийн талд оруулахаас болгоомжлох айдас нуугдаж байдаг.

 

Турк дэх Кремлийн эсрэг үзэлтнүүд

Энэ бол Москвад дайсагнагч байгууллагууд Туркэд чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдал. Тэдний дотор Орост хонзогногч Крымийн Татарууд, Хойд Кавказынхан багтаж байгаа. Тэднийг нөлөө бүхий хүмүүс ч дэмждэг. Үүнийг Эрдоган алга болгохыг зорьвол Турк дотроо олон шинэ дайсантай болно.

 

Үл итгэлцэл

Сүүлийн нэг том асуудал бол хоёр орны харилцан итгэлцэл. Москва хэдийгээр буудуулсан онгоцны талаар одоохондоо дурдахгүй байгаа ч мартсан гэсэн үг биш. Мөн Эрдоган зэрэг Анкарагийн албаныхны Москвад хандаж хэлж байсан хатуу мэдэгдлүүдийг Путин мартаагүй. Онгоцны хэрэг явдлын дараа энэ бүгд ор үндэсгүй ой санамжаас арчигдахад багагүй хугацаа хэрэгтэй болно.

 

Одоохондоо Өрнөдийнхөн Орос болон Турктэй болгоомжлонгуй харьцаж байгаа тохиолдолд эдгээр улсууд шинэ холбоотон хайх нь зүй ёсны үзэгдэл. Гэвч удалгүй АНУ болон Европтой Анкара хэл амаа ололцвол Оростой тийм ойр байж чадах уу гэдэг эргэлзээтэй.

Тиймээс Орос-Туркийн хооронд стратегийн түншлэл ярихад хэтэрхий эрт байгаа юм.

 

Эх сурвалж: Kommersant

 

x