Японы Осака хотноо болсон марафон гүйлтийн тэмцээнд МУГТ Б.Сэр-Од мөнгөн медаль хүртжээ. Манай тамирчин 42 км, 195 м зайг 2.13.31 хугацаанд туулсан байна.
Кенийн Жексон Лимо түүнээс минут хагасын өмнө барианд орсон аж. Нутгийн тамирчин Хасегава Ацуши гуравдугаарт хурдалжээ. Эхний хоёр 38 дахь км хүртэл урд, хойноо гаран өрсөлдсөн ч сүүлийн гурван км-т Кенийн тамирчин тасарсан гэнэ.
Осакагийн марафон нь энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхэд нь манай тамирчин түрүүлж байв.
МУГТ Б.Сэр-Од марафон гүйлтээр Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд /хоёр цаг, 11 минут, 05 секунд/ 2010 онд Ази тивийн аварга болж, Брайтон, Хофү, Бээжин, Осакагийн нэр хүндтэй марафонуудад түрүүлж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!