Монсудар хэвлэлийн газраас Бие даан англи хэл сурах цогц хичээлийг удахгүй худалдаанд гаргах гэж байна. Энэхүү цуврал хичээлээр Англи хэлийг хурдан сурах энгийн аргуудыг хүргэхээр зорьжээ.
Өөрийнхөө яриаг сонсох нь эхэндээ эвгүй санагдаж болох ч байнга сонсоод ирэхээр дасна. Эхлээд англиар сайн ярьдаг хүмүүсийн яриаг сонсоод, дараа нь өөрийнхөө ярьж байгааг дуу хураагуур дээр бичиж ав. Тэгээд зөрүүтэй зүйл болон алдаж байгаа үгс байвал тэдгээрийг засах гэж оролд. Энэ аргыг хэрэглэхэд SoundCloud аппликешн хамгийн тохиромжтой.
Чангаар унших нь энгийн үед хүнтэй ярилцахаас илүү ихээр хэл ярианы чадварыг нэмэгдүүлдэг байна. Та 5-10 минут өөрийнхөө ярихыг сонсоод яг аль хэсгүүд дээр анхаарах шаардлагатай гэдгээ ойлгох болно. Тэгээд тэр хэсгүүд дээрээ дадлага хийгээд бай.
Ихэнх Поп Англи дуунуудад ярианы англи хэл ашиглагдаж байдаг. Тиймээс дуу сонсож байхдаа хүмүүсийн харилцан ярианы маш олон үг, хэллэгийг сонсох боломжтой. Хүмүүс үгийг хөгжимтэй хослоход илүү амархан сурдаг. Тиймээс л бид шүлэг сайн санадаггүй ч харин дууны үгийг аяыг нь сонсоод санадаг байна.
Англи хэл сурахад ихэнх хүмүүс англи хэлэнд үйл үг нь 26 цагийн хувиралтай байдаг гэсэн гэх мэт ам дамжсан яриаг сонсоод л дүрмийн ном бариад бие даан сурахаас бэрхшээж өөртөө хаалт тавьж эхэлдэг.
Тэгвэл англи хэлийг бие даан сурахад зориулсан дүрмүүдийг нь зургаар илэрхийлж, энгийн ойлгомжтой тайлбарласан сурах бичгүүд байдаг.
Энэ дасгалыг хийхэд Youtube хамгийн тохиромжтой байх болно. Урт бичлэг үзэхээр таны анхаарал сарниж болох учраас богино бичлэг үзээд түүнийгээ эргэж санахыг оролдох нь илүү үр дүнтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!