Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Нам(МАН)-ын удирдах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн нөхөн сонгуулийн дүнг танилцууллаа. 

Энэ үеэр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг хэрхэн сонгох талаар мэдээлэл өгөв. 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхийлөгчид 50-аас дээш насны, сүүлийн таван жил эх орондоо ажиллаж амьдарсан хүн нэр дэвших заалттай. Манай намд энэ шаардлагыг хангах олон нэр дэвшигч байгаа. 

Тиймээс намын өмнөх жишгийн дагуу тэрийг нэр дэвшүүлнэ гэж хэлэхээс илүүтэй ард иргэдээс санал авна. Зөвхөн намын гишүүдээс төдийгүй, мэргэжлийн байгууллага, холбоод, бизнес эрхлэгч нараас санал авч МАН-аас дараагийн зургаан жил ерөнхийлөгчөөр ямар хүн ажиллуулахыг манай ард иргэд хүсэн хүлээж байна, тэр хүнийг нэр дэвшүүлнэ. 

Энэ намраас эхэлж хэлэлцүүлэг, санал авах процессыг эхлүүлнэ. МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тиймээс өнөөдөр тухайлан нэг хүн нэрлэхгүй. Ямар нэг хүний нэр товлогдсон зүйл байхгүй" гэв.