ФОТО: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл(МСНЭ)-ийн 19 дүгээр ээлжит их хурал өчигдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдаж, хэвлэл мэдээллийн салбарын 301 төлөөлөгч оролцлоо.
Тус хурлаар МСНЭ-ийг ирэх дөрвөн жил удирдах ерөнхийлөгчийг сонгосон байна. Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэр дэвшин өрсөлдөж, олонхын саналаар Л.Нинжжамцыг МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгожээ.
Л.Нинжжамц нь МУИС-ийг философич, “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996-2005 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2005-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, 2021 онд Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар тус тус ажиллаж байжээ.
Мөн тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт өрсөлдөж, 22 мянган хүний санал авч байсан нэгэн юм.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ удирдлагын бүтэц бүрэлдэхүүн:
- Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр сэтгүүлч Л.Нинжжамц,
- Гадаад харилцааны дэд ерөнхийлөгчөөр Г.Байгальмаа,
- Хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ц.Мөнхбаатар,
- Сургалт судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ж.Батбаатар,
- Удирдах зөвлөлийн гишүүн Б.Чинзориг,
- Сонин сэтгүүл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Нямдорж,
- Удирдах зөвлөлийн гишүүн И.Отгонжаргал,
- Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Баяртулга,
- Удирдах зөвлөлийн гишүүн Р.Гандиймаа,
- Радио хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Н.Цэлмүүн
- Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батзориг,
- Сайт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр У.Уранцэцэг,
- Удирдах зөвлөлийн гишүүн М.Уранчимэг,
- Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Д.Дэлгэрмаа,
- Удирдах зөвлөлийн гишүүнээр Х.Эрдэнэбулган нарыг тус тус сонгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
