2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
08:00
S29
-15°
09:00
S30
-14°
10:00
S20
-10°
11:00
S20
-7°
12:00
S26
-5°
13:00
S26
-4°
14:00
S26
-2°
15:00
S30
-2°
16:00
S30
-3°
17:00
S30
-5°
18:00
S29
-6°
19:00
S29
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАЛД ЭЗЭНТ ГҮРЭН

Б.Ууган, iKon.mn
2016 оны 4 сарын 16
iKon.MN

Бидний ихэнх нь хэзээ ч саятан болж чадахгүй. Энэ нь мөнгөтэй харьцах авьяасгүй гэсэн үг биш л дээ, дэлхий ертөнцийг “буруу” хардаг гэсэн үг.  Харин Ротшильдийнхэн “зөв” харжээ. 

Нэгэнтээ Майер Амшель Ротшильд  хүү Натандаа ийнхүү захидал бичжээ: “ажил хэрэгтээ эмх журам тогтоогоогүй бол саятан хүн өөрийгөө болон бусдыг дампууруулж мэднэ, учир нь хорвоо шударга эсвэл тийм ч шударга биш. Чиний ажил хэрэгт эмх замбараагүй байдал байгааг хүмүүс харвал тэд чамайг зөвхөн хуурах л гэж чамтай бизнес хийнэ”.

Энэ захидалд нягтлан бодох бүртгэлийн ажил үлгэр жишээ байх ёстой гэсэн санааг голчлоогүй, харин яг гол санаандаа нэг их анхаарлаа хандуулаагүй юм. Тодруулбал тэрбээр  хүн төрөлхтөн гэдэг сайнгүй зүйл гэдгийг хөвгүүддээ олон жилийн туршид сургаж ирсэн. Яг л энэ үзэл баримтлалыг дагаж, энэ удмынхан өдгөө хил хязгаарыг нь хэн ч мэдэхгүй санхүүгийн эзэнт гүрнийг байгуулсан юм. Конспирологичид буюу үгсэн хуйвалдааны онолыг баримтлагчид Ротшильдийнхныг дэлхийн талыг эзэмшдэг гэдэгт итгэлтэй байдаг. 

Удмыг хүчирхэг байлгах суурийн хамгийн хэрэгтэй чулуунуудыг чухамхүү 200 гаруй жилийн өмнө тавьжээ. Ротшильдийнхны сүлдэн дээр таван сум атгасан гар дүрслэгдсэн байдаг. Сумнууд нь эзэнт гүрнийг үндэслэгч Майер Амшель Ротшильдын  хөвгүүд буюу Амшель, Саломон, Натан, Карл, Жеймс нарыг билэгдсэн байна. Эцгийнхээ шийдвэрийг тэд дуу нэгтэйгээр дэмждэггүй байсан бол өнөөдрийн энэ эзэнт гүрэн үүсэхгүй л байсан болов уу. 

 

Итгэлд хүрэх зам 

Майер Амшель Ротшильд Франкфуртын тарчигхан айлд төржээ. Тэндхийн еврейчүүдийн амьдрал маш хүнд, ихэнх төрлийн ажил хийж болохгүй, шөнө дөлөөр болон баяр ёслол, Ням гарагуудаар гэрээсээ гарч болохгүй, мөн маш олон татвар хураамж төлөх гээд л.

Майера Амшелийн ах дүүс барьцаалагдсан эд зүйлс худалдаалдаг байсан бол Майер өөрөө хуучны зоос, одон тэмдэг цуглуулж эхэлжээ.

 

Германчуудын хувьд эртний эдлэл цуглуулах нь “моод” байсны дээр энгийн нэгэн худалдаачныг тайжийн ордонд оруулах гарц ч болдог байв. Тэр үед Ганаугийн гүн, Гессен-Кассель гүнгийн эзэмшил газрын өв залгамжлагч Вилгельм ч мөн зоосон мөнгө цуглуулах, судлах ухааныг сонирхон оролддог байж.

Гессений гэр бүл Европын хамгийн баян чинээлэг хүмүүсийн тоонд ордог байсан бөгөөд нэгэнтээ залуу Ротшильдийн танил зоос цуглуулагчдын нэг түүнийг гүнтэнтэй танилцуулжээ. Вилгельм мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг хүн байсан тул залуу худалдаачны цуглуулга боломжийн үнэ ихэд таалагдсан гэдэг. Гэхдээ залуу худалдаачин хуучны зоос худалдаалах ажиллагаагаар зогсохыг хүссэнгүй.

Германы тайж нарын ордны дэргэд еврей банкирууд гочлон санхүүгийн ажиллагааг явуулдаг байжээ.  Банкны үйл ажиллагаа эрхэлдэг байсан Майер Амшель зуучлагчийн үйлчилгээ үзүүлэх саналыг Вильгельмд тавилаа.  1789 оноос эхлэн тэрбээр анхны үүрэг даалгавраа биелүүлж эхлэв, гэхдпээ энэ нь Вилгельм туршлагатай өрсөлдөгчидөд нь даалгадаг байсан асар их мөнгөний ажилтай харьцуулахад өчүүхэн төдий зүйл байв.  Эдгээр өрсөлдөгчдийг давж гарахын тулд  ордон дотор дэмжлэг, ивээл хэрэгтэй болж, улмаар Ротшильд Карл Фридрих Будерусын анхаарлыг татлаа. 

Майер Амшелийн овсгоотой зан энэ удаад ч түүнд тус боллоо, Вилгельмийн гэр бүлээс гадуурх харилцаанаас төрсөн хүүхдүүдийг хүмүүжүүлж эхлэсэн Будерус гүнгийн эдлэнгийн ойрын итгэлт хүн болж, улмаар цэргийн төсөв хөрөнгийг захиран удирдах хамгийн эрхэм үүргийг Майер Амшельд өгчээ. ( Гессений удмын орлогын гол эх үүсвэр нь бусад улсуудад цэрэг түрээслэх явдал байв).  

Будерус Ротшильдээс шан харамж дуртайяа авч, үүний оронд түүнд ивээл дэмжлэгээ өгсөөр байв. Будерусын зөвлөснөөр Вилгельм Ротшильдийнхэнд илүү их санхүүгийн ажил хэргээ итгэн даатгах боллоо. 1803 онд Майер Амшель өрсөлдөгчдийнхөө эгдүүцэл, гайхшралыг төрүүлсээр ордны гол агент болжээ. 

Ямар ч мөнгийг эргэлтэнд оруулах 

19 дүгээр зууны эхээр Ротшильдийнхэн еврей хороолол дундаа чинээлэг гэр бүлд тооцогдох болов. Тэд нутгийн баячуудын нэг хэвээр үлдэж болох байсан ч гаднаас ирсэн түгшүүрийг цагийг нь олж чадамгай ашиглажээ. Энэ түгшүүр нь I Наполеон Европыг байлдан эзлэж эхлэсэн үе байлаа.

1806 онд Вилгельм Францын эзлэсэн нутаг дэвсгэрээс зугтаж, Майер Амшель түүний төлөөлөгч хэвээр үлдсэн ч нутаг дэвсгэртээ энэ үүргийг гүйцэтгэхэд аюултайн дээр тийм ч их орлоготой байсангүй. Ингээд Ротшильд гурав дахь хүү Натан нь хэдэн жил амьдарсан Английн тухай бодож эхлэжээ.  Лондон хотод бага Ротшильд Наполеонд зориулан төсөв сангийн үйл ажиллагааг захиран зарцуулдаг бол ямар вэ гэж... 

 

Бөс даавууны худалдаачин, хууль бус наймаа эрхэлдэг байсан Натан маш эрчимтэйгээр биржийн хэрэг эрхлэгч болон хувирч, 1807 онд ихээхэн мөнгөөр Британий төрийн хувьцааг худалдаж авах саналыг Вилгельмд тавьжээ. Хүнд итгэдэггүй, хэт хашир тэрбээр энэ саналд татгалзав.

Харин том Ротшильд энэ саналыг дэмжүүлэхээр өнөөх л өөрийг нь ивээдэг Будерусд хандаж, Будерус хоёр жил ятгасны эцэст Вилгельмээр энэ саналыг зөвшөөрүүлж чаджээ. Натаныг нэрлэсэн өртөгийн 73.5 хувиар хувьцаа авахыг тушаажээ. Ингээд 1810 -1813 онуудад Натан нийтдээ 664,850 фунт стерлингийн үнийн дүнтэйгээр есөн удаа хувьцаа авсан байдаг.  

Гэхдээ зуучлалын хөлс авахаас гадна Ротшильдийнхэн энэ наймаанаас ямар ашиг хүртсэн юм бол? Энэ талаар түүхч Найелл Фергюсон ийнхүү тайлбарлажээ: Нэгдүгээрт, Натан хэлэлцсэн 73.5 хувийн өртгөөс бага хувиар хувьцаа авч, ханшийн зөрүүн дээрээс ашиг олсон. Хоёрдугаарт Ротшильдийнхэн хувьцааг төлбөрийг нь хэсэгчлэн төлөх нөхцөлөөр авсан бөгөөд, төлбөр бүгд нэг дор орж ирээгүй, тиймдээ ч асар их үнийн дүнтэй үнэт цаас зуучлагчийн эрх мэдэлд удаан хугацаанд байжээ.

Түүнчлэн Натан хугацааг аль болох сунгаж  Вилгельмээс үүрэг хариуцлагын биелэлтийг хангах төлбөрийг удаан хугацаанд авчээ. Ингээд л хотод төрийн үнэт цаасыг их хэмжээний мөнгөөр авдаг шинэ магнат бий болов, Британийн засгийн газар ч Натан Ротшильдийг сонирхож эхэллээ. 

 

Хоёр болон түүнээс дээш ноёдод үйлчлэх зарчим 

Натан Лондонд баяжиж байх зуур Франкфуртад үлдсэн Ротшильдийнхэн Францын байлдан эзлэлтийг хэрхэн ашигтайгаар туулах талаар бодож байлаа. 1810 онд Наполеоны байгуулсан Агуу Франкфуртын захирагч Карл фон Дальберг  эзэн хааны хүүг загалмайлах ёслолд оролцохоор Парис явахад их хэмжээний мөнгө шаардлагатай болсон тул Майер Амшелээс ашигтай нөхцөлөөр зээл авчээ.

Чухамхүү ийн гүнтэнд зээл өгсөн нь агуу гүнгийн бүрэн итгэлийг олж, цаашид түүний ивээлд багтан, гүн Ротшильдийнхэнд юун дээр ч татгалздаггүй болсон гэж Германы түүхч Генрих Шнее үздэг. Энэ гэр бүл хоёр талд хоёуланд нь үйлчилж байлаа. Нэг талаас, Вилгельмийг баяжуулж, Наполеоны эсрэг тулалдахаар бэлтгэж байгаа Австрийн армид зориулан мөнгө цуглуулж байсан бол нөгөө талаас цэргүүдэд зориулан морь худалдаж авах зэрэгт зарцуулах мөнгийг дайсандаа зээлээр өгдөг байв. 

 
Ротшильдийн гэр бүлийнхний эрчүүдийн захидлын хэсгүүдээс 

Натан ажил хэргийн түншдээ Майер Амшелийн талаар: "Манай аавын яндан нь хүртэл ашиггүйгээр утаа гаргахгүй." 
Амшель: "Ажил хэрэг нь сайн байгаа Засгийн газраас илүүтэйгээр ажил хэрэг нь тааруу байгаа Засгийн газартай хамтарч ажиллах нь ашигтай." 

Джеймс: "Хүмүүс чамайг хайрлатал аливаа зүйлийг хийж чадахгүй бол хүмүүсийг айдаг болтол нь хий гэж аав үргэлж хэлдэг байсан." 
Натан: "Би ном уншиж, хөзөр тоглодоггүй, театр ч явдаггүй. Миний бүхий л сонирхол бол миний ажил хэрэг" 

Хүний гараар могой бариулах зарчим 

Ротшильдийнхэн төрөлх нутагтаа францчуудад дайнд зориулан мөнгө өгч, харин Британид Натан Бонапартын ялагдлын төлөө хөрөнгө оруулж байлаа.  Англичууд Португал, Испанид Францын эзлэн түрэмгийлэгчидтэй тулалдаж байв. 1813 онд Британий арми дайралт хийж дайснаа Пиреней рүү ухраав, энэ үед хангалт ч хэцүүдсэн байлаа.  Нутгийн мөнгөөр солих алт хэрэгтэй болжээ. Гэхдээ дайсны нутаг дэвсгэрээр яаж тэр их хэмжээний үнэт металлыг зөөх вэ, гэлээ ч хэн тийм их алт гаргаж чадах вэ? 

Энэ бүхнийг 1811 оноос эхлэн, Францад суурьшсан ах Жеймсийнхээ тусламжаар алтны хууль бус наймаа эрхэлж байсан Натан Ротшильд гүйцэтгэжээ. Төрийн сангийн сайд Николя Мольен алт ихээр гарснаар Английн эдийн засгийг сулруулна гэж тооцоолон, энэ санаагаа Наполеонд хэлж ятгав. Тиймээс л Францын эрх баригчид бүс нутгийн бүслэлтийг зөрчиж байгааг нүдээ анин өнгөрүүлж, тэр бүү хэл үнэт ачаа зөөвөрлөх эрхийг Ротшильдийнхэнд өгчээ. 1814 онд Британийн засгийн газар Натанд төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг өгөв. Дайнд хоосорсон Европын хотуудаас багахан хэмжээний алт цуглуулж, зориулалтын дагуу тээвэрлэжээ. Энэ бол миний ажил хэргүүдийн дундаас хамгийн амжилттай нь байсан гэж Натан Ротшильд онцолсон байдаг, учир нь тэр үеэс хойш Натан Ротшильдэд Британий засгийн газар томоохон санхүүгийн ажил хэргүүдээ итгэн даатгах болжээ. 

 

Өөрчлөгдөн буй зах зээлд дасан зохицох зарчим 

Натан зөвхөн Английн армийг санхүүжүүлж байсангүй. Ротшильдийнхний мөнгөөр Вестминстер Прусс, Орос, тэр бүү хэл Францын ирээдүйн хаанд зээл өгч байлаа. Тэдний өгсөн зээлийн дүнтэй зэрэгцэн Ротшильдийнхны нэр хүнд, нөлөөлөл Европд өсч, дайны явцад байнга мөнгө шилжүүлж байсан нь олон орны валютын ханшинд нөлөөлж байлаа. Энэ шилжүүлэг, гуйвуулга нь Ротшильдийнхны гарт байсан учраас тэд мөнгө солих ханшийг таамаглаж, зарим тохиолдолд ханшийг ч удирдаж байв. 

Энд дуулгахад, Ротшильдийнхны банкны ажиллагааны санхүүгийн амжилтуудын үндэс нь цахим мэдээлэл болон интернэт гэсэн хурдтай мэдээлэл дамжуулагч байгаагүй үед мэдээллийг цуглуулах, маш хурдтайгаар дамжуулах нарийн тогтолцоотой систем байлаа.

Ватерлоогийн тулаан энэ удмынхны түүхэнд эргэлт хийсэн үйл явдал болсон юм. Лондонгийн Натан Майерын төлөөлөгчид бүс нутаг дахь үйл явдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байлаа. 1815 оны зургадугаар сарын 15-ны орой тулаан өндөрлөж байгаа талаар мэдээ авсан төлөөлөгч Ла Маншийг туулан, францчуудыг ялсан талаарх нууц мэдээлэл хүргэжээ.

Ингээд маргааш өглөө нь Лондонгийн бирж дээр Ротшильдийн заавраар ажилладаг хэдэн арван брокер бага зэрэг буулгасан үнээр хувьцаануудыг зарж эхэлжээ. Бирж тэр аяараа доргиж байлаа, “Ротшильд мэддэг! Веллингтон ялагдлаа!”.

 

Удалгүй хувьцааны арилжаа бүхнийг хамарсан, цочролд орсон худалдаа болон хувирав, бүгд л хувьцаагаа зарж байлаа. Яг энэ үед Натан Майер бараг л биржийг тэр аяар нь багахан үнээр худалдан авлаа. Биржийн ганцхан өдөр Ротшильд хөрөнгөө 20 дахин нэмэгдүүлж чадсан гэдэг. Наполеоны эзэнт гүрэн унаснаар Ротшилльдийн эзэнт гүрэн мэндэлсэн юм. 

Энхийн цагт ч шинэ боломжууд гарч ирлээ. Дайны улмаас хоосорсон орнуудад сэргээн засварлахад зээл хэрэгтэй болов. Жеймс Ротшильд Парисын Засгийн газрыг, Саломон Венийн засгийн газрыг, Натан Лондонд, Карл Неапольд зээл олгож, харин Амшель Франкфуртад үлдэж эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх болжээ.

Ингэж л энэ гэр бүлийнхэн дэлхийн тавцанд гарч, 1816-1818 онд ах дүүс Австрийн хаанаас ордны хэргэм зэрэг хүртсэн бол 1822 онд барон хэргэм авчээ.  Наполеон дэлхийн талыг эзлэхээр зэхэж байсан ч үнэндээ үүний дүнд Ротшильдийнхэн дэлхийг байлдан эзэлсэн юм. 


Эх сурвалж: vokrugsveta.ru

x