Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нарендра Модигийн амласан $1 тэрбумын зээлийг Монгол улс удахгүй авч эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны тавдугаар сард Монгол улсад айлчилсан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди $1 тэрбумын зээлийн шугам нээх боломжтой гэдгээ Монголын засгийн газарт амлаж байв.

Тэгвэл гуравдугаар сард Монголын төлөөлөгчид Делид айлчилж энэхүү зээлийг ямар салбаруудад олгох талаар хэлэлцээр хийхээр болсныг Энэтхэгийн засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар зээл олгогдох салбаруудад дэд бүтэц, мэдээллийн технологи, боловсролын чиглэлүүд багтаж байгаа гэнэ.

Монголд олгох зээлийг хариуцан ажиллаж байгаа Экзим Банкны төлөөлөгч нэг тэрбумын зээлийн ихэнх нь дэд бүтцийн салбарт зарцуулагдах төлөвтэй байгааг ярьсан байна.

 

Эх сурвалж: The Hindu