Бразилийн уул уурхайн “Vale” компани төмрийн хүдрийн “S11D” төслийн Баяжуулах үйлдвэрийн анхны туршилтаа энэ сарын 18-нд амжилттай хийсэн тухай мэдээлжээ.
Тодруулбал, уурхайгаас 9.5 км урттай конвейерийн системээр хүдрийг Баяжуулах үйлдвэрт хүргэх үйл ажиллагааг туршсан байна.
Нийт 14.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай “S11D” төсөлд уурхай, баяжуулах үйлдвэр, төмөр зам, боомт зэрэг тээвэр логистикийн цогцолборын бүтээн байгуулалт багтаж байна. Баяжуулах үйлдвэрийн хувьд жилд 90 сая тонн хүчин чадалтай.
2015 онд “Vale” компани 345.88 сая тонн төмрийн хүдэр олборлосон бол “S11D” төслийг хэрэгжүүлснээр 2016 онд төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэн 459 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!