Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

2016 он гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ 18 хувиар өсчээ

Г.Од
2016 оны 2 сарын 24
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Дэлхийн зах зээл дэх 1 тонн төмрийн хүдрийн үнэ 50 ам.долларыг давсан байна.

Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сарын 27-ноос хойш уг түүхий эдийн үнэ анх удаа 50 ам.доллараас дээш өссөн үзүүлэлт болохыг “Bloomberg” агентлаг мэдээндээ онцолжээ. 

Хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хятадын Циндао боомт дээр 62 хувийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 6.2 хувиар өсч 51.52 ам.доллараар худалдагдаж байна. 2016 он гарснаас хойш дэлхий зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ 18 хувиар өссөн аж. 

Австралийн гангийн томоохон үйлдвэрлэгч “BlueScope Steel” компанийн тэргүүн Пол О’Меллийн ярьж буйгаар, тус улсын ихэнх гангийн үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэл, түүхий эдийн эрэлт буурах төлөвтэй байна. 

Зураг