Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан энэ оны 1 дүгээр сарын мэдээллээр Монгол Улсын гадаад худалдаа 528.3 сая ам.доллар болж 26.6 хувиар буурчээ.
Экспортын голлох бүтээгдэхүүн болох эрдэс баялгийн экспортыг 2015 оны 1 дүгээр сартай харьцуулж авч үзвэл,
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 5 хувиар өсч, 139.7 мянган тонн болов. Экспортын орлого 90 сая доллар буюу 33.6 хувиар буурч 177.7 сая доллар болжээ.
Нүүрсний экспорт 1.16 сая тонн болж үл ялиг нэмэгдсэн байна. Гэсэн ч экспортын орлого 34.3 сая доллар болж 10.6 хувиар буурав.
Алтны экспорт 0.7 тонн болж, экспртын орлого 25.3 сая доллар болжээ. Биет хэмжээ 30 хувиар, экспортын орлого 37 хувиар тус тус буурсан байна.
Газрын тосны экспортын хэмжээ 778.9 мянган баррель болж 13 орчим хувиар нэмэгдсэн ч үнийн уналтаас хамааран орлого 25 орчим хувиар буурч 24.6 сая доллар болжээ.
Төмрийн хүдрийн экспортын хэмжээ 475 мянган тонн болж 38 хувиар нэмэгдсэн ч экспортын орлого 37 хувиар буурч 13.2 сая доллар болсон байна.
Мөн молибдений баяжмалын экспортын хэмжээ 36 хувиар өссөн ч экспортын орлого 45 орчим хувиар унаж, 2 сая доллар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!