Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

12 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 1,000 төгрөгийн хураамж авна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын хуралдаанаас /2016.02.15-нд/ гаргасан шийдвэр -

Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Ингэснээр

  • 12 хүртлэх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1,000,
  • 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2,000,
  • 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3,000 мянган төгрөгийн хураамж авна.

Ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянган төгрөг хүртэл байхаар журамд тусгасан байна.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг шинэчлэн тогтоож, Монгол Улсын автозамын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод үүрэг болгожээ.