Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын уул уурхай дахь хөрөнгө оруулалт буурав

С.Болд-Эрдэнэ
2016 оны 2 сарын 15
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

АНУ-ын уул уурхай, хайгуулын хөрөнгө оруулалт 2015 онд 35%-иар буурсан талаар тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг /EIA/ өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

2014 онд ашигт малтмал, хайгуулын салбарт 135 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж байсан бол өнгөрсөн онд 87.7 тэрбум ам.доллар болж буурчээ. Энэ нь АНУ-ын эдийн засгийн шинжилгээний алба BEA 1948 оноос тайлан гаргаж эхэлснээс хойш тэмдэглэгдэж буй хоёр дахь том уналт болохыг тус байгууллага мэдээлсэн байна.

Харин АНУ-ын дотоодын хувийн шууд хөрөнгө оруулалт 2015 онд өмнөх оноос 4% өсч, 2.7 их наяд ам.доллар болжээ. Үүний дөнгөж 3%-ийг л ашигт малтмал, хайгуулын хөрөнгө оруулалт эзэлж байна. 2014 онд уг үзүүлэлт 5.2% байв.Тус улсын ДНБ 2015 онд 2.4%-иар өссөний 0.8 нэгж хувийг дотоодын хувийн хөрөнгө оруулалт бүрдүүлсэн байна.

Зураг