Сүүлийн жилүүдэд англи хил сурч өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх сонирхолтой залуус ихэссэн. Үүнийгээ ч дагаад дэлхийд үнэлэгдсэн томоохон сургуулиудад Монгол залуус ихээр суралцах болсон. Тэгвэл тэр бүхний гол шалгуур суурь болсон англи хэлний мэдлэгээ бие даан сайжруулж, хэрхэн академик англи хэлний шалгалтуудад бэлдэх талаар (англи хэлний сургалтын төв) "ТОМҮЖИН" академиас та бүхэнд зөвлөж байна.
Академик англи хэл гэдэг нь жирийн англи хэл хэмээх ойлголтоосоо их сургуулийн англи хэлний мэдлэг гэдгээрээ ялгардаг.
Тухайлбал өдөр тутамдаа гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцдаг энгийн хэллэгээс илүүтэйгээр багш профессоруудтайгаа харьцах, шинжлэх ухааны уншлага хийх, лекц сонсох гэх мэт илүү мэргэжлийн төвшинд болохыг хэлнэ.
Харин энэ хүрээнд гадаад хүний англи хэлний мэдлэгийн төвшинг тогтоодог "TOEFL, IELTS" зэрэг шалгалтууд байдаг.
Иймд тус шалгалтад бие даан бэлдэхэд дараах зүйлсийг анхаарвал нэн чухал.
Шалгалтын бүтцээ сайн мэдэж байх нь хамгийн чухал.
Эдгээр шалгалтууд нь англи хэлний мэдлэгийн төвшин тогтоох зорилготой олон улсын стандарт шалгалт гэдэг үүднээс дотоод бүтэц, шалгалтын хэлбэр нь тогтсон СТАНДАРТын дагуу байдаг. Тухайлбал, сонсголын хэсгийн ярианы хурд, үгний дуудлага мөн уншлагын хэсгийн текстийн урт, өгүүлбэрийн бүтэц цаашлаад асуугдах асуултны төрөл, асуултны хариултууд гэх мэтчилэн бүгд өөрсдийн гэсэн стандарттай.
Та шалгалтын бүтэц, хэлбэрийг мэдлээ ч гэсэн таны ерөнхий англи хэлний мэдлэгээ сайжруулахгүй бол хүссэн оноогоо авах боломжгүй.
Иймд хэрхэн ерөнхий англи хэлний мэдлэгээ сайжруулах талаар хамгийн үр дүнтэй ДӨРВӨН аргыг хүргэе.
Англи хэл суралцагчдад зориулсан эх зохиолыг хялбаршуулсан "Лэвэл бүүк"-ыг уншиж эхлэх.
ЛЭВЭЛ БҮҮК нь таныг англи хэл дээр ном унших дадалтай болгохоос гадна англи хэлний ерөнхий мэдлэгээ системтэйгээр нэмэгдүүлэхэд туслана.
Ихэнх хэвлэлийн компаниуд 6 шатлал бүхий лэвэл бүүк гаргадаг бөгөөд та өөрийн төвшингөөс эхлээд 6-р лэвэлийн ном хүртэл шатлал бүрээс ХОЁРЫГ унших зарчмаар уншаад явбал та англи хэл дээр ном унших дадалтай болохоос гадна англи хэлний ерөнхий мэдлэгээ системтэйгээр нэмэгдүүлж чадна.
Хэрвээ та бүх шатны номоо уншаад дуусвал өөрийн уншихыг хүссэн эх зохиолоо уншаарай. Яагаад гэвэл та өөрийн гэсэн ном унших ДАДАЛ-тай болчихсон учраас. Түүнчлэн Нью Йорк Таймс, Вашингтон пост, Нашинл Жиографик гэх мэтийн сонин сэтгүүлийн нийтлэлүүдийг уншвал илүү хурдацтай хүссэн үр дүндээ хүрнэ.
ТЭД бол сонсох чадвар сайжруулахад хамгийн тохиромжтой эх сурвалж. Та ТЭД-ээс англи хэл дээрх богино хэмжээний илтгэл, лекцүүдийг сонсоорой.
Өөрийн үзэл бодлоо хэрхэн бусдад илэрхийлэх арга барилыг ярих, бичих чадварууд эзэмшүүлж өгдөг. Үүнээс бичих чадварыг бие даан хөгжүүлэхэд амаргүй тул та хамгийн багадаа нэгээс хоёр удаа багшаар хянуулж зөвлөгөө авах хэрэгтэйгээс гадна дахин дахин бичиж байхыг зөвлөе.
Ярих чадварын хувьд хамгийн том бэрхшээл бол ичээнээсээ гарах. Харин ичээнээс гарах хамгийн том хаалга бол айдсаас салж, зөв дадалтай болох аж. Мэдээж бие дааж ганцаараа эсвэл цөөхүүлээ бэлдэж байх үед хэн нэгэнтэй үргэлж англиар ярих эсвэл харилцан бие биенээ шүүгээд байх хэцүү.
Тиймээс бид танд өөрийгөө илтгэгч мэт төсөөлөн хэлээ зүгшрүүлэх аргыг санал болгож байна.
Дээр дурдсан ТЭД-н нэг бичлэгийн утга санааг нь сайн ойлгоод, дараа нь тэр хүний яриаг цээжлэх эсвэл өөрийгөө илтгэгчийн оронд тавиад чанга тодоор илтгэлийг нь уншаад үз. Ингэснээр таны дуудлага зүгшрэхээс гадна, та "Би буруу ярьж байгаа болов уу" гэсэн айдасгүйгээр хэлд орж чадах болно.
Англи хэлний ТОМҮЖИН академитай холбогдохыг хүсвэл ЭНД дарна уу
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|