Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн тус ирээдүйн тулах цэг

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 1 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг
ТЭТГЭВРИЙН УУГАН САН (ТУС сан)-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р.БАТСҮРЭН

-Юуны өмнө Тэтгэврийн Ууган Сан байгуулагдсаны 5 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Тэтгэврийн ууган санг яагаад үүсгэн байгуулах болсон бэ?

-Тэтгэврийн Ууган Сан нь цэвэр нийгмийн шаардлага, ажил олгогч болон ажилтнуудын санаачилгаар анх үүсгэн байгуулагдсан.

Сангийн үндсэн зорилго нь улсын тэтгэврийн тогтолцооны дутагдлыг нөхөх, иргэдийн ирээдүйн санхүүгийн баталгааг хангах хангалттай тэтгэврийн орлогыг бий болгох, ажил олгогч байгууллагын ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, тухайн байгууллагадаа урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хөшүүрэг бий болгох зорилгоор анхлан үүсгэн байгуулагдсан.

Бид сангаа анх байгуулахдаа л Олон улсын жишигт нийцсэн нийтэд үйлчилдэг Хувийн тэтгэврийн санг бий болгох зорилтыг тавьж, энэ зүгт хичээнгүйлэн ажиллаж ирсэн.

-Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлаж  өгөхгүй юу?

-Хувийн тэтгэврийн сан нь ажилтнуудад ажил олгогчынх нь дэмжлэгтэйгээр улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэврийн хуримтлал бий болгох гол зорилготой.

Ажилтан сар бүр хувийн тэтгэврийн сандаа цалингаасаа тогтмол хэмжээний хуримтлал хийх ба  ажил олгогч яг түүнтэй тэнцүү хэмжээний мөнгийг ажилтны хувийн тэтгэврийн санд нэмж оруулна гэсэн үг.

Тэгэхээр тухайн ажилтны тэтгэврийн хуримтлал ажил олгогчоос оруулсантай нэмэгдэж  тогтмол 2 дахин өсч байна гэсэн үг юм.

Харин хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг тэтгэврийн сан мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага, хөрөнгө оруулалтын менежерээр удирдуулдаг. Эдгээр мэргэжлийн байгууллагууд  иргэдийн дансан дахь тэтгэврийн хуримтлалыг санхүүгийн болон хөрөнгийн зах зээлээр дамжуулан эдийн засгийн үр ашигтай салбаруудад хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжөөр тэтгэврийн хуримтлалыг урт хугацаанд найдвартай өсгөх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Харин тухайн иргэн тэтгэврийн насанд хүрэхдээ тэтгэврийн сангаасаа өөрийн хуримтлалыг нэг дор эсвэл  тодорхой хугацааны давтамжтайгаар тогтмол дүнгээр буцаан авах боломжтой.

-Танай сангийн хувьд ямар онцлогтой вэ? 

-Бид Монгол улсад анхны мэргэжлийн хувийн тэтгэврийн санг бий болгохыг зорьж байна.

Бид Монголын өнөөгийн хууль эрх зүйн орчинд нийцүүлэн үйл  ажиллагаагаа явуулдаг. Бид энэ салбарт өнгөрсөн хугацаанд чамгүй их судалгаа шинжилгээ хийж, олон улсын шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өөрсдийн мэдлэг туршлага, үзэл бодлоо эрх баригчид, олон нийтэд хүргэж ирсэн.

Монголд нэвтрээд байгаа цоо шинэ энэхүү салбар олон хүний ирээдүйн  санхүүгийн асуудлыг шийдэх учраас анхнаас нь зөв арга ухаанаар, маш хариуцлагатай зөв хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй гэж би хувьдаа  боддог.

Энэ асуудал маш олон хүний амьдрал, ирээдүйтэй холбоотой учраас маш болгоомжтой, хариуцлагатай хандах хэрэгтэй.    

-Мэдээж хүн бүр л тэтгэвэрт гарахдаа хангалттай орлоготой байхын тулд Хувийн тэтгэврийн санд нэгдэхийг хүсэх нь дамжиггүй.  Гэтэл ажил олгогчдын хувьд шимтгэл төлөх учир цааргалахгүй юу?

-Хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгоход төрийн оролцооноос гадна энэ тогтолцоонд ажил олгогчид болон байгууллагууд томоохон үүрэгтэй оролцдог.

Байгууллагууд хувийн тэтгэврийн санд хамрагдаж, байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын үнэт капитал болсон ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах хүний нөөцийн бодлогын чухал бодлого болох юм.

Тиймээс байгууллагын энэхүү урамшуулалт хөтөлбөрийг ажил олгогчид ойлгон дэмжиж ажилтнуудынхаа ирээдүйн  сайн сайхны төлөө бидний үйл хэрэгт нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Манай иргэдийн хувьд 145,000 – 300,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэтгэврийн ууган санд элссэнээр сард хичнээн төгрөгийн тэтгэвэр авах боломжтой вэ?

-Бид дунджаар нэг сая төгрөгийн цалинтай ажилтны тэтгэврийн хуримтлалыг тооцоолж үзсэн.

Тухайн иргэн 30 жилийн турш хувийн тэтгэврийн сандаа цалингынхаа 5 хувийг сар бүр тогтмол хуримтлуулснаар тэтгэвэрт гарсан хойноо сар бүр улсын тэтгэврээс гадна 2 сая гаруй төгрөгийн тэтгэврийн орлоготой болно.   

-Хувийн тэтгэврийн сангаас сар бүр тэтгэвэр хэлбэрээр мөнгөө авч эсвэл бөөнд нь авч болдог гэсэн үү?

-Тухайн гишүүн тэтгэврийн хуримтлалаа бөөнөөр эсвэл тодорхой давтамжтайгаар сар бүр тогтмол авах эсэхээ өөрөө сонгон тэтгэврийн сантай гэрээ байгуулдаг.

-Хувийн тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгөн дээр хүү боддог гэсэн. Ер нь хуримтлуулсан мөнгө хэр их өсөх боломжтой вэ?

-Хувийн Тэтгэврийн сан нь тэтгэврийн хуримтлалыг төвлөрүүлж, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтын өгөөжөөр урт хугацаанд найдвартай өсгөж,  иргэдийн ирээдүйн тэтгэврийн орлогыг бий болгодог сан юм.

Мөн Тэтгэврийн сан нь бусад хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой. Ер өнөөгийн нийгэмд зөвхөн маргаашийн ашгийг харах бус хэдэн арван жилийн дараах хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцож хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарч байна.

Өнөөдөр та 25 настай тэтгэврийн санд элсэж тэтгэврийн хуримтлал бий болгох гэж байгаа бол тэтгэврийн сан таны оруулсан хуримтлалыг 25-30 жилийн дараа ч үнэ цэнээ алдахгүй, тогтмол өсөлттэй хөрөнгө оруулалтуудад зарцуулж урт хугацаанд өгөөжийг нь өсгөнө гэсэн үг.

-Насаараа шимтгэлээ үнэн шударгаар төлсөн байж  тэтгэвэрт гарах насандаа хүрэлгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд ар гэрт нь нэг ч төгрөг  өгдөггүй тогтолцоо манай улсад бий. Харин Хувийн тэтгэврийн сангийн хувьд энэ асуудлыг хэрхэн  шийдвэрлэдэг вэ?

-Хувийн тэтгэврийн  санд хамрагдсан хүн өөд болоход түүний хуримтлуулсан тэтгэврийг ар  гэр, үр хүүхэд буюу хууль  ёсны өв залгамжлагчдад нь бүхлээр нь олгодог.

Улсад тушаасан шимтгэл нь өндөр байж маш бага тэтгэвэр авдаг иргэд олон бий.  Үүнийг шударгаар шийдвэрлэхийн тулд ямар ажлууд хийгдэх шаардлагатай вэ?

Өнгөрсөн онд иргэдийн тэтгэврийн орлого дунджаар 280 мянга орчим төгрөг байсан. Ийм хэмжээний мөнгө иргэдийн  амьжиргааны анхан шатны хэрэгцээг хангах төдий байна. Тэтгэврийн хэмжээ ийм бага тогтоогдож байгаа нь манай улсад нэмэлт  тэтгэврийн хуримтлалыг бий болгох хэрэгцээ, бүр цаашлаад тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Иймд иргэдийг нэмэлт тэтгэврийн орлогоор хангахын тулд хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлж,  хувийн тэтгэврийн сангуудад тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг иргэдэд бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр цөөн тооны томоохон байгууллагууд  ажилтнуудынхаа  ирээдүйн сайн сайхны төлөө энэ санд нэгдэж эхлээд байна.

Нэгэнт одоо үүсээд байгаа хэрэгцээ, шаардлага, хувийн хэвшлийн эдгээр санаачилгыг харгалзан үзэж төр засгаас хувийн тэтгэврийн тогтолцоог  бий болгох, ялангуяа ажил олгогч болон ажилтны хувийн тэтгэврийн хураамжид төлж буй төлбөрийн тодорхой дүнд ногдох татварыг хойшлуулах эсвэл чөлөөлөх асуудлыг Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

-Тэтгэврийн нэг шатлалт тогтолцооноос олон давхаргат тогтолцоо руу шилжих ажил хир хангалттай хэрэгжиж байна вэ? Энэ ажлыг ингээд нэг урагшлуулчих юмсан гэж дотор нь ажиллаж байгаа хүний хувьд боддог байх?

-Тогтолцооны шинэчлэлийн асуудлыг манай улс 2008 оноос ярьж байгаа.

Бидний хувьд анх 2011 онд “Монгол улсад Хувийн тэтгэврийн системийг бий болгох, түүнд тохирсон хууль эрх зүйн  зохицуулалт, шинэчлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг  санаачлан төр, хувийн хэвшлийнхнийг оруулцуулж байлаа. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд МУ-ын эдийн засгийн чуулган, хэлэлцүүлэг, хэд хэдэн холбогдох ажлын хэсэгт томилогдон  ажиллаж тэтгэврийн тогттолцооны шинэчлэлийн үйл явцад оролцож ирсэн.

Өнгөрсөн жилүүдэд Төрөөс тогтолцооны шинэчлэлтэй  холбоотой нилээдгүй ажлуудыг хийж,  тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Хамтын тэтгэврийн тухай хуулиудыг баталсан  явдал нь  олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгоход нэг алхам урагшлуулж байна.

Цаашид шинэчлэлийн үйл ажиллагааг улам  эрчимжүүлж төр, хувийн хэвшлийнхэн хамтран олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих хэрэгтэй байна.     

-Тэтгэврийн ууган сан өнөөдрийг хүртэл ямар үр дүнд хүрсэн бэ?

-Манай сан үүсгэн байгуулагдаад даруй 5 жилийн нүүрийг үзлээ.

Бидний хувьд өнгөрсөн хугацаанд энэ ажлыг тодорхой байгууллагуудын хүрээнд амжилттай хэрэгжүүлж, 10 гишүүн байгууллага, 1324 ажилтанд ажил олгогчийн дэмжлэгтэйгээр тэтгэврийн хуримтлал бий болгожээ.

Өнөөдөр сангийн зарим гишүүд маань аль хэдийн тэтгэврийн насанд хүрч улсын тэтгэврээс гадна хувийн тэтгэврийн сангаасаа хуримтлалаа бүрэн хэмжээгээр авч эхлээд байна.

-Та бүхэн ирэх жилүүдийнхээ өнгийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Өнөөдөр Монгол улсад тэтгэврийн тогтолцоог хөгжлийн дараагийн шатанд нь гаргахын тулд олон нийтэд нээлттэй үйлчилдэг хувийн тэтгэврийн санг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Иймд сангийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн, олон нийтэд нээлттэй үйлчлэх бие даасан мэргэжлийн түвшинд зохион байгуулахыг бид зорин ажиллана. Өнгөрсөн хугацаанд бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэн байгууллага болон ирээдүйдээ итгэл төгс хөрөнгө оруулалт хийж буй нийт гишүүддээ талархал ирлэрхийлье. 

Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.