Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Ромео Жульетта" үзэгчдийн хүсэлтээр дахин амилна

Өглөөний сонин
2015 оны 12 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон шинэ жилийнхээ үзвэрийг Английн алдарт зохиолч У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт, хайрын жүжгээр нээсэн. 

Өнгөрсөн сард драмын урлагт хайртай олон мянган үзэгчдийг хуйлруулсан уг жүжиг дахин тайзнаа амилахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тус театрын хамт олон үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 17, 18-нд 18:00 цаг, 19, 20-нд 17:00 цагаас ердөө дөрөвхөн удаа тоглохоор болсон байна.

Зуун зууны түүхэнд үнэнч хайрын бэлгэдэл болон мөнхөрсөн алдарт “Ромео Жульетта" жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахдаа орчин цагийн цоо шинэ тавилт, өнгө төрхөөр үзэгчдийн мэлмийг баясгасан юм.

Жүжгийн гол дүрд театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар тоглосон билээ.

 

Зураг