Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Gangnam style”-ын дараах PSY-гийн шинэ цомог гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын рэппер PSY, олон улсад хит болсон “Gangnam style” цомгийнхоо дараа гарч байгаа “This is PSY’s Seventh Album” цомгоо өнөөдөр зарлаж байна.

Тэр энэ цомгийнхоо хоёр шинэ дууны видео клипийг YouTube-т байрлуулжээ.

Нэг нь “Daddy” хэмээх дуу бөгөөд энэ клип дээр PSY жаахан хүүхэд, настай хүний дүрд зэрэг хувирч тоглосон байна. Уг дуун дээр 2NE1 хамтлагийн CL хамтран дуулжээ.

Хоёр дахь дуу нь “Напал Бажи” бөгөөд энд PSY нь Элвисийн хэв маягийг дуурайдаг кино одын дүрийг бүтээсэн байна.

Дуучин шинэ цомгийнхоо тухай ярихдаа “Gangnam style”-ийн хэмжээний бүтээл гаргаж чадах уу гэсэн маш их дарамттай байсан тул ийнхүү удаан бэлдсэн гэжээ.

Юутай ч түүний эхний хоёр клип үзэхэд зугаатай бүтээлүүд болсон байна.