Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"ГОЁЛ 2016" наадмын ТОП-оор Х.Уянга шалгарлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 11 сарын 30
iKon.MN
 

 

Ирэх жилийнхээ загварын өнгө төрхийг тодорхойлдог "Гоёл 2016" наадмын загварын 7 хоног энэ сарын 26-28-нд “Blue Sky” цамхагт  явагдсан юм.

Харин шилдгүүдийг тодруулах төгсгөлийн арга хэмжээ Соёлын Төв Өргөөнд өнөөдөр боллоо.

Монголын дизайнеруудын холбооноос 27 дахь жилдээ зохион байгуулж буй  "Гоёл 2016" наадмын ТОП моделиор Х.Уянга шалгарлаа.

2015.11.30 Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn

Наадмын шилдгүүд

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч:
Дизайнеруудын холбооны загвар өмсөгч А.Хулан

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч:

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох

Гранпри шагнал:

“Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Д.Өнөболор

Шилдэг загвар зохион бүтээх товчоо:

Үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХХК

Үндэсний хувцасны шилдэг дизайнер:

Мon Сouture салоны дизайнер Х.Батзаяа

Авангард загварын шилдэг дизайнер:

Дизайнеруудын холбооны дизайнер н.Мягмарсүрэн, н.Батсүрэн 


Гоёлын хувцасны шилдэг дизайнер:

Ц.Отгон

Шилдэг залуу дизайнер:

“Эртний Монгол хийц” салоны дизайнер О.Уранцэцэг

Шилдэг makeup artist:

"Наруми" салоны н.Аззаяа, н.Марина

Шилдэг үсчин:

"Stylish" салон 

Наадмын тусгай шагнал:

Өвөр Монголын Өөртөө Засах Орны дизайнер н.Номин, "Бажуна" салоны дизайнер Б.Батсүх нар шалгарлаа гэж Монголын дизайнеруудын холбооноос мэдээллээ.