Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэгэн дор цугларлаа
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын төв лабораториос санаачлан “Монос Косметик” ХХК-тай хамтран гоо сайхан, ариутгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн дунд “Гоо сайхан, ариутгалын бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, дээж хүлээн авах явц, горим, эрүүл ахуйн үзүүлэлтүүд шинжилгээ судалгаа”-ны талаар мэдээлэл өгөх сургалт, семинар 2015 оны 10 сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтын газрын шинжилгээнд тогтмол хамруулдаг гарын 10 хуруунд багтах аж ахуй нэгж /Гоо сайхан, ариутгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг/ байдаг ба эдгээрийн төлөөллүүд өнөөдөр нэгэн дээвэр доор цугларч, мэдээлэл солилцох, өнөөгийн байдал, тулгарч буй асуудлын талаар хэлэлцэж, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл авсан юм.
Үйл ажиллагааны гол чиглэл болох гоо сайхны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийн стандартын тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лабораторийн мэргэжилтнүүд сургалт өглөө. Мэдээлэлд гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээний боловсролыг иргэдэд олгох тал дээр дотоодын үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах талаар ярилцлаа.
Мэргэжилтэн хэлэхдээ...

Мөн “Нано технологи” түүнийг дэлхийн түвшинд косметикийн бүтээгдэхүүнд хэрхэн хэрэглэдэг, үр нөлөө болон монгол бүтээгдэхүүнд нэвтрүүлэх боломжтой эсэх талаар Монос Групп-ийн харьяа “Эм судлалын хүрээлэн”-ийн Доктор А.Баянмөнх сонирхолтой илтгэл тавьлаа.
Тэрээр илтгэлдээ...
Семинарт оролцогчид мөн Монос Группийн харьяа “Эм судлалын хүрээлэн”-ийн лабораторитой танилцсан ба үүний сацуу “Монос Косметик” ХХК-ийн бүтээгдэхүүний судалгаа шинжилгээ хэрхэн хийгддэг талаар зохих хэмжээний мэдээл авч туршлага солилцсон. Ингээд сургалтын сүүлийн хэсэгт гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ариутгал, халдваргүйтлийн талаар Монхимо ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунаа мэдээлэл өгснөөр ерөнхий үйл ажиллагаа дуусч үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллүүд санал бодлоо солилцож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лабораторийн мэргэжилтэнгүүдээс асуулт асуулаа.
Гоо сайхны зах зээлд ихээхэн байр суурийг эзэлж буй импортын гоо сайхны бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавьдаг, тэдгээр нь шинжилгээнд багтдаг эсэх талаар дотоод үйлдвэрлэгчид сонирхож байлаа. Мөн “Монголд үйлдвэрлэв” гэж бүтээгдэхүүн дээрээ бичдэг ч гадаадаас бүтээгдэхүүнээ оруулж ирж байгаа асуудал зэрэг өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг хөндөж ярилцсан юм.
Үндэсний үйлдвэрлэгчид бид юун түрүүнд бүтээгдэхүүний чанарыг дээд түвшинд байлгах нь үндсэн үйл ажиллагааны чиглэл байх ёстой бөгөөд Монгол улсад хэрэгжиж буй ОУ-ын стандартыг юун түрүүнд мөрдөж ажиллах нь чухал билээ. Тиймдээ ч гарын 10 хуруунд багтах компаниуд маань энэ тал дээр санал нэгдэн цаашдаа гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээний тухай иргэдэд чиглэсэн сургалт, зөвлөмжийг өөрсдийн компанийн үйл ажиллагаатайгаа уялдуулан явуулж байхаар боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
