1945 оны долдугаар сард АНУ, Англи, Хятад /дараа нь ЗХУ л оролцсон/ улсууд Японыг бууж өгөхийг шаардсан “Потсдамын мэдэгдэл”-ийг гаргаж байсан гэдэг.
Энэхүү түүхэн үйл явдлын 70 жилийн ой энэ сарын 26-ны өдөр тохиолоо. Японы дайны түүх судлаач Мэйжигийн их сургуулийн доктор Ямамото Томоюкигийн орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл “Өнгөц харвал бусад орнууд Японоос бууж өгөхийг шаардаж байгаа мэт харагдавч, үг хэлэх, шашин шүтлэг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүний үндсэн эрхийг дээдлэхийг шаардсан баримт бичиг байсан” гэдгийг тодотгон өгүүлсэн байх бөгөөд Японы одоогийн Үндсэн хуулийн эх суурь нь болсон хэмээсэн байгаа юм.
“Потсдамын мэдэгдэл” нь АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Харри Трумэн, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль , Хятадын дарга Чан Кайпши нарын хамтран гаргасан 13 зүйл заалт бүхий мэдэгдэл бөгөөд Японы Засгийн газрыг ямар нэг болзолгүйгээр бууж өгөхийг анхааруулсан байдаг аж. Бусад орнууд бууж өгсний дараа ч үргэлжлүүлэн дайтсаар байсан Япон энэ мэдэгдлийг хүлээн авснаар Дэлхийн хоёрдугаар дайн дуусч байсан түүхтэй.
Тодруулбал, 1945 оны наймдугаар сард Японы Засгийн газар мэдэгдлийн хүлээн авч буйгаа зарлаж, харин есдүгээр сарын 02-ны өдөр ямар ч нөхцөлгүйгээр бууж өгөх бичигт гарын үсэг зурж байжээ. Энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой тохиож, дэлхий нийт тэмдэглэн өнгөрүүлсэн.
Түүний санаачилсан хуулийн төсөл нь Батлан хамгаалахынхаа хуулийн цар хүрээг өргөжүүлж, армийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэрэг зорилготой бөгөөд “Потсдамын мэдэгдэл”-д үндэслэсэн тус улсын Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байгааг зарим албаны хүмүүс шүүмжилж байгаа юм.
"Потсдамын мэдэгдэл" нь Японыг милитаризмын замаар явахыг нь болиулж, энх тайван хөгжлийн замд оруулсан түүхэн алхам байсан бөгөөд дайны дараах олон улсын дэг журмыг тогтоож, Азийн энхтайван байдлыг хамгаалахад чухал үндэс суурь болж иржээ. Энэ дагуу Япон Улс милитаризмын бодлогоосоо татгалзаж, дэлхийн энхтайван байдлыг хамгаалахад хариуцлага хүлээх ёстой билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!