Таны болон хүүхдийн тань нүд эрүүл үү?
Нээрээ ямар бол гэх эргэлзээ төрж байна уу?
Учир нь эцэг, эхчүүд бид л хүүхдээ хөтлөн нүдний эмчийг зорин очихгүй бол баттай хариулттай болж чадахгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бол хүүхдийг төрөнгүүт нь, бүр төрснийх нь дараагийн хоёр цагт багтаан нүдний үзлэгт хамруулдаг, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийдэг байна.
Учир нь нүд хамгийн чухал эрхтэн. Гэрлийг мэдэрч, хүлээн авах үүрэгтэй, тархинд очиж буй мэдээллийн 90 хувийг дамжуулдаг нүдийг анхаарахаас аргагүй. Харин манай эрүүл мэндийн салбарт энэ тогтолцоо бүрэлдээгүй байна.
“Төрөнгүүт нь биш юмаа гэхэд, хоёр нас хүртэл нь нүдний нарийн мэргэжлийн эмчид заавал үзүүлэх, ийм шаардлагатайг өрхийн эмч нар эцэг, эхчүүдэд ойлгуулах, шаардах хэрэгтэй” хэмээн “Орбита” нүдний эмнэлгийн Ерөнхий эмч С.Удвал ярилаа.
Түүнчлэн тэрбээр,
Нүд хэмээх эмзэг, чухал эрхтэн гаднын аливаа нөлөө, гэмтэл, болрын бүдэгшил, эвэрлэг бүрхэвч гэмтэх, хувь хүний өөртөө тавих анхаарлаас хамааран харах чадвар нь мууддаг бөгөөд сүүлийн үед мохоо хараа гэх нүдний эмгэг элбэг тохиолдож буй талаар “Орбита” эмнэлэг дээр болсон “Lazy Eye” буюу “Залхуу Нүд” нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих төслийн нээлтийн үеэр нүдний нарийн мэргэжлийн эмч нар ярьж байлаа.
Мохоо хараа /Амблиопи/ гэж юу вэ?
Дэлхийн хүн амын таван хувь нь өвчлөөд буй тус эмгэг нүдний бүтцийн хувьд эрүүл атлаа үйл ажиллагааны хувьд алдагдал үүсэх, эргэж сэргэхгүйгээр хараа муудах, тухайн зүйлийг хоёр нүд хоёр өөр чиглэлээр харах зэргээр илэрдэг аж.
Энгийн үгээр хоёр нүдний хараа ондоо байх бөгөөд эцэг эх, өрхийн эмнэлгийн эмч нарын ажиглалт тус өвчлөлийг эрт илрүүлэхэд чухал үүрэгтэй байна. ЭХЭМҮТ-ийн нүдний эмч Т.Булганы хэлснээр тус кабинетаар үйлчлүүлсэн 20 хүүхэд тутмын 40 хувь нь мохоо харааны эмгэг оноштой байдаг гэнэ.
Мохоо хараа яагаад үүсдэг вэ?
Хүний нүд нь эвэрлэг бүрхүүл, болор, нүдийг дүүргэгч цөцгий гэсэн гурван тунгалгаас бүрддэг бөгөөд эдгээрийн аль нэг нь бүдэгшин, булингартахад хараа муудах, мохоо хараа үүсэх шалтгаан болдог байна.
Түүнчлэн зовхины буулт, хялар зэрэг нөлөөллүүд ч байдаг аж. Болрын булингарыг хүүхэд төрсний дараах дөрвөн долоо хоногт сольсноор, зовхины буултыг гурван сартайд нь эмчилж, хүүхэн харааг чөлөөлснөөр бүрэн эмчлэгдэх боломжтой юм байна.
Манай улсын хувьд 32 долоо хоногоос бага, 1.5 кг-аас доош жинтэй дутуу нярайн нүдний угийг шалган, үзлэг хийдэг, харин хэвийн нярайд нүдний улайлт, нуухыг ажиглахаас өөрөөр дорвитой үзлэг хийгддэггүй аж.
Мохоо харааг хэрхэн эмчлэх вэ?
Энэ талаар “Орбита” эмнэлгийн нүдний эмч Я.Оюунаа,
хэмээн зөвлөсөн юм. Хялар өвчний тухайд төрөлхийн, олдмол гэсэн хоёр төрөл байх бөгөөд төрөлхийн хялар нь 1.5-3 настайд илэрдэг байна.
Харин олдмол хялар өвчин нь гэмтлийн, үрэвсэлт өвчнүүдээс гаралтай бөгөөд мэс заслын болон мэс заслын бус аргаар эмчилдэг аж. Олон улсын хэмжээнд мэс заслын бус аргаар хаалт хэрэглэн эмчлэх нь түгээмэл байдаг ба ингэхдээ сайн хараатай нүдийг нь халхлаад, муу хараатай буюу хялар хүдийг нь идэвхтэй үйл ажиллагаанд оруулан, мохоо харааг эмчлэх, давхар хялар засах боломжтой байдаг юм байна.
Заавал хараагаа шалгаарай
Мохоо хараа эмгэгийн талаарх нүдний нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөн “Орбита” эмнэлэг дээрх төслийн нээлтийн үеэр ийнхүү ийнхүү болж өнгөрлөө. БНСУ-ын Самсунг Электроникс компани ивээн тэтгэж, “Гоо ундрах” ТББ-аас хэрэгжүүлж буй “Lazy Eye” буюу “Залхуу Нүд” нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих төслийн хүрээнд мохоо харааны эрт оношилгоо, эмчилгээ, эцэг эхчүүдэд энэ тухай боловсрол мэдлэг олгох, эмч нарыг сургах, дадлагажуулах зорилгоор тус эмнэлгийн нэг өрөөг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгсөн юм.
Түүнчлэн харааны гажгаас үүссэн мохоо харааны талаарх телевизийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино, багачуудад зориулсан “Заавал хараагаа шалгаарай” шинэ дуу бүтээснээ толилуулав. Дууны үгийг бичсэн “Гоо-Ундрах” ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Одонтуяа:
Таны болон хүүхдийн тань нүд эрүүл үү? Баттай хариулж чадахгүй байгаа бол эргэлзэн суухаасаа урьтаж, эмчийн үзлэгт хамрагдаарай.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
