ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг маргааш хэлэлцэнэ

www.ulaanbaatar.mn
2015 оны 4 сарын 2
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан гуравдугаар сарын 27-ны өдөр болж  Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс тав хоногийн завсарлага авсан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан билээ.

Үүний дагуу НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болж тус дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах  шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 22, 23,  Налайх дүүрэгт нэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан.

Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм.