Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгавар боловсруулж байна

www.ulaanbaatar.mn
2015 оны 3 сарын 11
ulaanbaatar.mn
Зураг зураг

НИТХ - ын Тэргүүлэгчдийн А/166 дугаар тогтоолоор  “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам” батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээлэл хийлээ. 

Уг журмын хүрээнд тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгаврыг

  • “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 
  • 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”
  • Гэр хорооллын дахин төлөвлөлт 
  • Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа 
  • 2014 онд батлагдсан тохижилтын ажлын зургийн даалгавар, дүүргийн ЗДТГ-аас ирүүлсэн санал, тухайн онд хийгдэх шугам сүлжээний мэдээлэлтэй уялдуулан боловсруулж байна.

Уг зураг төслийн даалгавар гарснаар, тохижилтын ажлын давхардал арилах,  үр дүнтэй, насжилттай болох ач холбогдолтой. 

Мөн нийтийн эдэлбэр газрыг иргэдийн оролцоотойгоор тохижуулах эрх зүйн зохицуулалт бий болсон бөгөөд иргэдээс нийтийн эдэлбэр газрыг тохижуулах талаар ирсэн төслийн саналыг судлан үзэж , төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн харилцан ашигтай ажиллах юм.