Уншиж байна ...
Зураг
Зураг

“The Notebook” киноны гол дүрийг бүтээсэн эмэгтэй Алцхаймерын өвчтэй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд алдаршсан дэлгэцийн бүтээл болох “The Notebook” киноны гол дүрийг бүтээсэн эмэгтэй Жина Роулэндс зөнөх өвчин туссаныг түүний хүү саяхан мэдээлжээ.

94 настай ээж нь “бүрэн зөнөсөн” тухай алдарт киноны 20 жилийн ойг тохиолдуулан “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа найруулагч Ник Кассаветес өгүүлсэн байна.

Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан, Академийн хүндэт шагналт Роулэндс нь тус кинонд гол дүрийн эмэгтэйн зөнөх өвчин туссан ахмад настай хувилбарыг бүтээсэн юм.

Дүрийн залуу хувилбарт жүжигчин Рэйчел Макадамс тоглодог.

2004 онд “The Notebooks” киног дэлгэцэнд гарсны дараахан Роулэндс ээж нь бас зөнөх өвчин тусаж байсан болохоор уг дүрийг бүтээхэд хэцүү байсныг хэвлэлд ярьж байжээ.

“Николас Спарксийн зохиолоор бүтээсэн сүүлийн кинонд тоглоход надад маш хэцүү байлаа. Учир нь би Алцхаймерын өвчтэй хүний дүрийг бүтээсэн. Би ээжийнхээ энэ зовлонг үзэж туулсан болохоор Никээс өөр хүн найруулсан бол тоглож чадахгүй байх байлаа” гэж тэр ярьж байв.

Сая түүний хүү Кассаветес ярихдаа “Энэ дүрд тоглуулахын тулд би ээжтэйгээ Алцхаймерын өвчний талаар, яавал бодитой мэт жүжиглэх талаар маш их ярилцаж байлаа. Гэтэл тэр өөрөө сүүлийн таван жилийн турш энэ өвчнөөр шаналж байна. Тэр одоо бүрэн зөнөсөн. Бид энэ өвчнөөр амьсгалж, дүр бүтээж байсан. Харин одоо өөрсдөө энэ зовлонг амсаж байгаа нь үнэхээр солиотой хэрэг” гэжээ.

Жинэ Роулэндсийн кино урлагийн замнал 70 орчим жил үргэлжилсэн юм. Тэрбээр 1974 оны "A Woman Under the Influence", 1980 оны "Gloria" кинонуудад бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж, 2015 онд кино урлагт оруулсан хувь нэмрээрээ Оскарын хүндэт шагнал хүртэж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian