Уншиж байна ...

Энэ жилийн сонгуулийн 12:00 цагийн байдлаарх ирцийг 2020 оныхтой харьцуулахад ойролцоо байна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн ирцийн мэдээлэл

Сонгуулийн ирц өндөр байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлсэн. 

Энэ үеэр нэг иргэний санал өгөх дундаж хугацаа минут хүрэхгүй байгаа гэдгийг албаныхан тодотгож байв.

Тэгвэл 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25 хувьтай байжээ. Өнөө жилийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 27 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл одоогийн ирцийг 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад ойролцоо байгааг харж болох юм. 

Говь-Алтай аймагт ирц хамгийн өндөр буюу 33 хувьд хүрсэн бол Баян-Өлгий аймгийн ирц 16 хувьтай сүүл мушгиж байна. Иймд ард иргэд та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой. 

Зураг 1. 2024 оны УИХ-ын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар  

зураг