Уншиж байна ...

ФОТО: "Өглөө телевизээр зурхай харахад эв эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр гэж бууж байна лээ"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр болон тус намын гишүүд сонгуульд саналаа өглөө.

Энэ үеэр АН-ын дарга "Өглөө телевизээр зурхай харахад эв эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр гэж бууж байна лээ. Сонгуульд санал өгснөөр намууд ард түмэнтэйгээ гэрээгээ хийж баталгаажуулж байна гэсэн үг. 

Өнөөдөр монгол төрийн ажлыг, бидний дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоход асар чухал дүн гарна гэдэгт итгэж байна. Орой 22:00 цагтай уралдаж, саналаа өгөх оочер үүсдэг, энэ удаа битгий давтагдаасай. 

Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсын наадмаа хийнэ. Түмэн олондоо сайхан наадахын ерөөлийг өргөе" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг