Уншиж байна ...

Н.Лхагвадорж: Хэсгийн хорооны дарга нар сонгогчдын санал өгөх үйл явцад нөлөөлж буй баримтыг ил болгоно

Э.Намуунцэцэг, iKon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Нам(АН)-ын зүгээс сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Хэсгийн хорооны дарга нар сонгогчдын санал өгөх үйл явцад маш их нөлөөлж байна. Тухайлбал сонгогч саналын хуудсыг бөглөх үед хажууд нь очоод зааварлаж байгаа баримт бий.

Энэхүү асуудлын хүрээнд 18:00 цагт хэвлэлийн хурал зарлаж, аль хэсгийн хорооны хэн гэдэг хүн зааварчилгаа өгсөн гэдгийг ил болгоно. Өөрөөр хэлбэл хэсгийн хороонд очиж саналаа өгсөн зарим иргэн өөрийн сонголтоо зураг авч баталгаажуулж байна" хэмээв. 

Иймд тус намын зүгээс хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүсийг хуулиа мөрдөж ажиллахыг шаардлаа.