Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Наадмын тасалбарын үнэ ₮80,000-150,000. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тэдний гэр бүл тасалбар худалдаж авч үзнэ"

Б.Манлай
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Наадмын нээлт, хаалтыг үзэх тасалбарыг enaadam.mn сайтаар долдугаар сарын 1-нээс худалдан борлуулна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 80,000, 100,000, 150,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адил үнэ. 12,000 ширхэг тасалбар борлуулна.

Энэ жилийн наадмаар Бутан улсын хаан зочилно. Гадаадын зочид, төлөөлөгчид наадмыг үнэгүй үзнэ.

Харин шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тэдгээрийн гэр бүлийнхэн иргэдтэй ижил үнээр тасалбар худалдаж авч үзнэ" гэж хотын дарга мэдээллээ.

Тасалбар аваагүй иргэд Төв цэнгэлдэхийн гадна талд байршуулсан дэлгэцүүдээс нээлт, хаалт, бөхийн барилдааныг үзэх боломжтой.

Долдугаар сарын 10-нд төв талбайд нийслэлийн төсвөөр "Учиртай гурван толгой" дуурь тоглогдоно, 5,000 урилга тараана, иргэд ирээд үзэж болно гэв.

Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулжээ.

Төрийн далбааг 60 метрийн өндөрт мандуулах бөгөөд сюрприз байгаа аж.