2019/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,660.12₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-25°
22:00
S32
-22°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-26°
07:00
S32
-26°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны IV Их хурал өндөрлөлөө

Б.Дөлгөөн
2015 оны 2 сарын 27
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:52 2015/02/27

МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүд сонгогдлоо. Гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгуульд 16 хүн нэр дэвшсэн бөгөөд найман хүн сонгогджээ.

Гүйцэтгэх хорооны гишүүдийн нэрс:

  • Б.Батзаяа-"Хүчит Чулуут" ДМЮ
  • М.Болд-"Сэлэнгэпресс" клуб
  • Д.Даваасамбуу-"Хангарьд" клуб
  • Б.Гансүх-"Хоромхон" клуб
  • Б.Батсайхан-"Хараацай" клуб
  • М.Батболд-"UBU FC"
  • Г.Мөнхчулуун-"Эрчим" клуб
  • Б.Болдбаатар-"Дэрэн" клуб

Ийнхүү МХБХ-ны ээлжит IV Их хурал өндөрлөлөө.

14:31 2015/02/27

Дэд Ерөнхийлөгчийн ахин санал хураалтын дүн гарлаа. Ахин санал хураалтаар хөлбөмбөгчин, ОУ-ын хэмжээний мастер Б.Буман-Учрал 28 санал авч ялалт байгуулснаар МХБХ-ны Дэд ерөнхийлөгчоор сонгогдов.

Харин өрсөлдөгч "Соёмбын барс" клубээс нэр дэвшсэн ДЦС-5 төслийн удирдагч П.Болд 23 санал авчээ.

Одоо гүйцэтгэх хорооны сонгууль болж байна.

13:44 2015/02/27

МХБХ-ны Дэд ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болж дууслаа. Санал хураалтаар "Соёмбын барс" клубээс нэр дэвшсэн ДЦС-5 төслийн удирдагч П.Болд 23 санал буюу хамгийн их санал авчээ. Харин өрсөлдөгч Б.Буман-Учрал 22 санал, Г.Ганхүү 7 санал авсан байна.

Нэр дэвшигчдийн хэний ч санал 50 хувьд хүрээгүй тул ахин санал хураалт явуулахаар болов.

13:00 2015/02/27

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn /2014.10.21/

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт боллоо. Санал хураалтаар МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, МУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар 29 санал, МХБХ-ны Дэд ерөнхийлөгч асан, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ 22 санал авчээ. Ийнхүү А.Ганбаатар ялж МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Санал хураалтанд хөлбөмбөгийн клубууд болон орон нутгийн нийт 52 төлөөлөгч оролцсон юм. 52 саналын нэг саналыг хүчингүйд тооцож 51 саналыг тоолж дүнг гаргажээ.

Яг одоо МХБХ-ны Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэж байна.

11:44 2015/02/27

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ээлжит Их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Монголын Хөлбөмбөгийн холбооны 2014 оны санхүүгийн тайланг танилцуулсан юм. Тайлангаас харахад МХБХ-ны 2014 оны орлого 2 тэрбум 166 сая төгрөг байна.

2014 оны санхүүгийн тайлангаас харвал:

Зардал   Орлого  
Цалин, урамшуулал 214 сая төгрөг ОУХБХ-ны санхүүжилт 446 сая төгрөг
Татвар хураамж 52 сая төгрөг Азийн ХБХ-ны санхүүжилт 430 сая төгрөг
Аж ахуйн зардал 282 сая төгрөг Урамшуулал, нэмэлт санхүүжилт 420 сая төгрөг
Олон улсад болсон тэмцээн, уралдааны зардал 113 сая төгрөг Ивээн тэтгэгч байгууллагуудын санхүүжилт /MCS, АПУ/ 98 сая төгрөг
Дотоодод болсон тэмцэээн, уралдааны зардал 488 сая төгрөг Тэмцээнд оролцох эрхийн хураамж 63 сая төгрөг
Бусад --- ССАЖЯ 29 сая төгрөг
    Ерөнхий сайдын захирамж  200 сая төгрөг
    Банкны хүү 118 сая төгрөг
    Бусад ---
Нийт зардал 1 тэрбум 875 сая төгрөг Нийт орлого 2 тэрбум 166 сая төгрөг

08:58 2015/02/27

Монголын Хөлбөмбөгийн Холбооны IV Их хурал эхлээд байна.

Тэд өнөөдөр:

  • Хурлын тэмдэглэл хянах гишүүдийг томилох
  • Тооллогын комиссын гишүүдийг томилох
  • Өмнөх хурлын тэмдэглэлийг батлах
  • Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч үг хэлэх
  • Санхүүгийн тайланг танилцуулах
  • Аудитын тайланг танилцуулах
  • Гүйцэтгэх хорооны саналаар хөндлөнгийн аудитыг томилох
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • Дэд Ерөнхийлөгчийн сонгууль
  • Гүйцэтгэх хорооны сонгууль
  • Эрх зүйн байгууллагуудын гишүүдийн сонгууль
  • Аудит хяналт шалгалтын хорооны гишүүдийн сонгууль
  • Бусад асуудал зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Бид та бүхэндээ энэхүү Их хурлын төлөөлөгчдийн нэрсийг  танилцуулж байгаа юм.

Аймаг

Төлөөлөгч

Албан тушаал

1

Дорнод

Л.Наранбаатар

 

2

Өмнөговь

Ц.Баттулга

 Даланзадгад хотын засаг дарга

3

Говьсүмбэр

Ч.Батжаргал

 

4

Баян-Өлгий

Ш.Амантей

АН-ын НБД

5

Өвөрхангай

И.Мөнхжаргал

Аймгийн АН-ын дарга

6

Хөвсгөл

Т.Болдбаатар

ИТХ-ын дарга

7

Дорноговь

Н.Баяр

 

8

Булган

Д.Түмэнжаргал

АН-ын ҮЗХ гишүүн

9

Хэнтий

Т.Мөнхсэргэлэн

Монголын малчдын хөгжлийн дэмжих холбоонытэргүүн

10

Завхан

Ц.Цэрэнпунцаг

Монгол улсын гарьд

11

Говь-Алтай

Л.Хатанбаатар

 

12

Орхон

Д.Даваасамбуу

 

13

Дархан-Уул

С.Жаргалсайхан

 

14

Баянхонгор

Д.Ганболд

ИТХ-ын дарга

15

Увс

Д.Лүмбэнгарав

 

16

Сүхбаатар

Дүгэрсүрэн

 

17

Сэлэнгэ

Б.Орхон

 

18

Архангай

Ш.Нямдаваа

ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн 

19

Дундговь

А.Эрдэнэцогт

АН-ын ҮЗХ, ИТХ-ын гишүүн

20

Төв

С.Ундрахбат

 

21

Ховд

А.Анхбаяр

 
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төлөөлөл Ц.Ганболд
1 Шүүгчдийн төлөөлөл Ч.Мягмаржаргал
2 Дасгалжуулагчийн зөвлөл С.Эрдэнэ-Очир
Ахмадын зөвлөл 
1 56 - дээш П.Баатарчулуун
2 49-55 С.Эрдэнэбат
3 43-48 Б.Буман-Учрал
4 37-42 Д.Эрдэнэ-Очир
Клубын нэр Төлөөлөгч
1 УБ-ын Унаганууд М.Батболд
2 Хоромхон Б.Гансүх
3 Сэлэнгэ Пресс Б.Чин-Оргил
4 Дэрэн Г.Мөнхчулуун
5 Эрчим Ч.Баясгалан
6 FC Ulaanbaatar Б.Гантиг
7 Хангарьд М.Отгонбаяр
8 ДМЮ Д.Нанжид
9 ЮБ Юнайтед Д.Чулуунболд
10 Шинэ яармаг Г.Мөнгөнсүх
11 Солонго Халиун Од П.Мөнхбат
12 Монголын тэмүүлэл Л.Донтор
13 Ирээдүй Ц.Ганболд
14 Хараацай Н.Баттулга
15 ИНХ Ч.Мөнхбат
16 Сүхийн зөгийнүүд Ж.Энхболд
17 Багануур - Хар алмааз Б.Зоригт
18 Соёмбын барсууд Д.Энхтүвшин
19 Хад Мөнхжаргал
20 Арвис С.Жаргалсахйан
21 Дархан-Шилүүс Ч.Гантөмөр
22 Зүүн-Хараа Бамбар Ш.Ганзориг
23 Шинэ Налайх Ю.Энхбат
24 Улаанбаатарын Мазаалайнууд Ц.Энхболдбаатар

 

 

x