ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өглөөний сонин
2015 оны 2 сарын 13
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Хос бичгийн хоёр тал

Монгол хэлний тухай хуулийн төсөлд 2025 оноос хос бичигтэй болох талаар тусгасан нь олны анхаарлыг татаж, эрдэмтэд санал зөрөлдсөн. Уг хуулийн төслийг УИХ өчигдөр баталсан.

Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, Шинжлэх ухааны нэгдсэн академийн академич С.Мөөмөө, МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн профессор, ШУ-ны доктор Г.Буянтогтох, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний холбооны тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор Ж.Бат-Ирээдүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн захирал, Хэлний бодлогын үндэсний академийн ерөнхийлөгч Ч.Зэгиймаа нар энэ тухай юу хэлснийг хүргэе.

С.МӨӨМӨӨ: МОНГОЛ БИЧГЭЭ ТӨГС МЭДДЭГ ХҮН ЕРӨӨСӨӨ БАЙХГҮЙ

-Би Монголын шинэ үсгийг хамгаалах хорооны зөвлөх. 1943 онд Ц.Дамдинсүрэн гуай шинэ үсгийг Намын төв хорооны сайд нарын зөвлөлөөр батлуулсан юм.

1991 онд Улсын Бага хурлаас “БНМАУ-д төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах тухай” 36 дугаар тогтоол гаргасан. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Хууль бүрийн цаана ХҮНИЙ ЭРХ БИЙ

Сонгуулийн ерөнхий хорооноос 2015 оныг “Сонгуулийн бэлтгэлийг хангах жил” болгон зарлажээ. Сонгуулийн өмнө жилээс л “уур амьсгал” ороод эхэлдэг нь нууц биш. Улстөрчид сэтгүүлчдэд жигтэйхэн эелдэг зан гаргаад л, гурван жилийн өмнө “мартаж” орхисон сонгогчдоо гэнэт санаад л, цагийн байдал нэг л “зөөлрөөд” ирдэг юм.

Яг ийм үед УИХ дахь бүлгүүд Сонгуулийн тухай хуулийн өргөн бариагүй төслийн талаар хэлэлцэв. Төслийн анхны хувилбар бэлэн болсон, удахгүй өргөн барих тухай ярьсаар жил гаруй болчихлоо.

Тэгээд энэ тухай ярихдаа улстөрчид, намууд сонгуулийн тогтолцоо ямар байх, үүнээс үүдэх маргааныг хэрхэн богино хугацаанд шийдэх, санхүүжилт, сурталчилгаа зэрэгт л түлхүү анхаардаг. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд “гар хүрэх”-ийг хориглодог. Тиймээс үе үеийн УИХ иймэрх үү байдлаар хуулийн төслийг удааж байгаад арванхоёрдугаар сарын сүүлчээр, баярын уур амьсгал орж, олон нийтийн анхаарал суларсан үеэр “явуулж” орхидог уламжлалтай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Т.Хосбаяр: Эмнэж эдгээсэн нь олон ч, эндэж муудсаных нь хойноос харуусал их болохоор эмчийн алдар сэвтдэг 

Хавдар судлалын үндэсний төвийн рентгений эмч Т.Хосбаяртай ярилцлаа. Хавдраа эрт үед нь оношлуулж, яаралтай эмчлүүлж байсан хэд хэдэн хүнээс түүний тухай дуулаад уулзахаар цаг товлосон юм. Зочин маань даруухан, үг дуу цөөтэй нэгэн. Гэхдээ улаан хоолойн болон бусад төрлийн олон хавдрыг чадварлаг оношилсных нь хүчинд хорвоогийн нарыг харж яваа хүмүүс түүнд талархдаг юм билээ. Түүний аавыг Д.Тэгшжаргал гэдэг. Биологийн ухааны доктор. Монголын ногоон хүрэм болсон ойн модыг хамгаалах, эко системийн аюулгүй байдлын төлөө сэтгэл зовниж, энэ насныхаа хөдөлмөрийг зориулсан хүн. Ээж нь насаараа Цаг уур, орчны шинжилгээний газарт ажилласан нэгэн. Т.Хосбаяр эмч эрүүлийг хамгаалах салбарт найм дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд гэргий нь ч бас эмч мэргэжилтэй.

-Таны ажлыг харж суухад бас л хэцүү санагдлаа. Ийм хүнд өвчний оношийг шууд л хэлэх шаардлагатай болдог юм байна.

-Рентген эмч зөвхөн хавдрыг оношилдоггүй л дээ. Дүрс оношилгооны мэргэжил эзэмшсэн хүн хаана ч ажиллах боломжтой. Манайх төрөлжсөн эмнэлэг учраас энд үзүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь хавдартай байдаг. Социализмын үед оношийг нь тухайн хүнд шууд хэлдэггүй байсан. Харин одоо хэлдэг болсон. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг