Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНРТ-ийн удирдлагууд томилогдлоо

Г.Номин, iKon.mn
2014 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 8-ны өдөр Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал М.Наранбаатарын захирамж гарч МҮОНТ-ын захирал Д.Энхтуяа болон МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр нарыг ажлаас нь халсан билээ.

Шалтгаан нь:

Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан.

Харин МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ нийлүүлэхийг завдсан гэх үндэслэлээр ажлаас нь халсан юм.

Ингээд өчигдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн дэд захирлаар Ч.Батцэнгэл , МҮОНТ-ийн захирлаар Ц.Лхагвадаш нарыг томилсон байна. 

Захирлуудын сонгон шалгаруулалтад зургаан хүн өрсөлдсөн бөгөөд тэднээс телевизийн урлагт олон жил ажилласан, дадлага туршлагатай ажлаа мэддэг гэсэн давуу талыг харгалзан дээрх хоёр хүнийг сонгосон аж.