Хамгийн амжилттай яваа стартап компаниудын нэгд тооцогдож байгаа Uber нь уламжлалт такси үйлчилгээг өөрчлөх зорилготой.
Гудамжинд такси хайж зогсолгүй, ухаалаг гар утаснаас байгаа газартаа такси захиалж, жолоочтой харилцаж, төлбөрөө бэлэн бусаар төлөх зэрэг маш их давуу талтай.
Мөн нэг таксиг хэн нэгэнтэй хамт ашиглаад төлбөрөө хуваалцах боломжтой.
Ерөнхийдөө такси үйлчилгээ үзүүлэх жолооч, үйлчлүүлэгч хоёр нь аппликэшнээр хоорондоо бүх харилцаагаа зохицуулж болдог систем.
Одоогоор дэлхийн 50 гаруй оронд нэвтрээд байгаа юм. Гэвч Uber-ын тэлэлт тийм ч амар биш байна.
Саяхан Uber-ын нэгэн захирал нэг сэтгүүлчийн зорчсон замыг тагнаж мөрдсөн шуугиан дэгдээд байгаа юм. Гэтэл Энэтхэгт нэгэн таксины жолооч үйлчлүүлэгчээ хүчирхийлсэн хэргээс болоод Энэтхэг улсад Uber-ыг хоригложээ. АНУ-ын зарим мужид ч Uber-ын үйлчилгээг хориод байгаа.
Үүнээс ч муу мэдээ гэвэл уламжлалт таксины салбарынхны эсэргүүцэл.
Нэвтэрсэн орон бүрт ямар нэг хэмжээгээр таксины салбарынхан нь эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Шалтгаан нь Uber-ыг ашиглан машинтай хүн болгон таксины үйлчилгээ үзүүлж болдог нь тэдний зах зээлийг булаах болсонтой холбоотой.
Шинэ зүйл болгон хуучинсаг хэсэгтэй зөрчилдөх нь хэвийн үзэгдэл боловч Uber-ын хувьд сорилт бэрхшээлүүд дэндүү их байгаа юм.
Орон бүрт уламжлалт таксиныхан хэрхэн Uber-ыг эсэргүүцэж байгааг дараах зургаас үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!