Манай улсад эмийн ил тод байдал болон түүний чанарын асуудлыг сүүлийн жилүүдэд хөндөх болсон.
Үүнтэй холбоотойгоор эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгыг гаргаж ЭМЯ, ДЭМБ болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагуудын хурал ЭМЯ-наа боллоо.
Манай улс нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаа импортолдог
Манай улс нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаас импортолдог бол нийт эмийн 30 орчим хувь нь улсын бүртгэлтэй байдаг тухай албаныхан хэлэв.
Үндэсний 30 гаруй эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тэд давхардсан тоогоор 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин эдгээр бүтээгдэхүүний ердөө найман хувь нь улсын бүртгэлд бүртгэгджээ.
ЭМЯ, МХЕГ-аас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд хамруулах албан шаардлагыг удаа дараа хүргүүлсний дүнд одоогоор нийт эмийн 30 орчим хувь нь бүртгэлд хамрагдаад байгаа ажээ.
Харин зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн даатгалаар 80 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр авах боломжтой бол бусад төрлийн эмэнд оруулж ирсэн эм ханган нийлүүлэх байгууллага өөрсдийн үнийг тогтоодог байна.
Иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмийн өртгийг багасгах, чанартай буюу үйлчилгээ сайн, сөрөг нөлөө багатай эмийг худалдан борлуулахад олон төрлийн зохицуулалт шаардлагатай байгааг хуралд оролцогчид онцолж байлаа.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У "ДЭМБ нь эмийн салбарын ил тод байдлыг байнга дэмжсээр ирсэн. Эмийг ил тод байлгах үйл ажиллагаанд манай байгууллага хамтран ажилладаг гол түнш нь юм.
Мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага зэрэг олон салбарууд үүн дээр хамтран ажиллаж байгаа. Цаашид ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
Тиймээс эмийн ил тод байдал, чанарыг дээшлүүлэхийн тулд ард иргэд болон мэргэжлийн олон талт төлөөллүүдийг оролцуулсан эвсэл үүсгэн хамтран ажиллахаар боллоо" гэлээ.
Зайлшгүй шаардлагатай эм хэт өндөр үнэтэй 10 орны тоонд Монгол улс багтдаг аж. Тиймээс эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буух боломжтой гэнэ. Эмийн ил тод байдлыг бий болгох эвслийг байгуулахаар энэ удаагийн хурлаар шийдвэрлэлээ.
Ингэснээр,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!