Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Далайн эргээс олон тооны үхсэн Халим олдлоо

Монголын мэдээ
2014 оны 12 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Австралийн Өмнөд Австрали мужийн далайн эрэг хавиас өчигдөр зургаан үхсэн халим олджээ.

Тодруулбал, тус мужийн Нийслэл Аделайде хотоос баруун хойш 150 км зайд орших Парара далайн эргээс орон нутгийн иргэд амьтдын хүүрийг далайн нам түрлэгийн дараа олжээ. Халимнуудын биеийн урт 16 метр, жин нь 50 тонн байжээ.

Далайн хамгийн том амьтдын төрөл зүйлийн олноороо үхсэн нь амьтан хамгаалах асуудал эрхэлсэн эрх баригчдын толгойны өвчин болоод байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар халимнуудын үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Байгаль орчин, нөөц баялгийн яамны амьтан хамгааллын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Деборах Келли тус мужийн нутагт далайн гахай, халим үхсэн тохиолдол бараг гарч байгаагүй тухай ярьсан байна.

Одоогоор холбогдох албаны хүмүүс халимнуудын үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Зураг