Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй хамтран, Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийх болсон.
Хоёр эмнэлгийн удирдлагууд хамтын ажиллагааныхаа үр дүнг сайн байгаа гэж үзээд, элэг шилжүүлэн суулгахаас гадна хамтарч ажиллах талаар санал солилцжээ.
Тухайлбал, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийхээр болсон байна. Өдгөө хагалгааны дараах эмчилгээг хэрхэн нутагшуулах талаар судалж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!