Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ходоодны шархлааг уламжлалт аргаар эмчилжээ

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 12 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол, Хятад, Тайванийн эрдэмтдийн уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай зэрэгцүүлэн хөгжүүлэх талаарх Олон улсын эрдэм шинжилгээний хурал Оточ манрамба дээд сургуульд өчигдөр эхэллээ.

Монгол оронд уламжлалт анагаах ухааны түүх хэдэн мянган жилийн өмнөөс эхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд буюу 1990-ээд оноос энэ салбарын хөгжил саарсныг хуралд оролцсон монгол төлөөлөгчид ярьж байв.

Ходоодны шархлааг Монгол уламжлалт эмийг хэрэглүүлж үр дүнг нь автомат оношлогооны багажаар болон дурангийн шинжилгээгээр баталгаажуулжээ. 

Тиймээс эрдэмтэд Монголын уламжлалт анагаах ухааны хэл оношлогооны асуудлыг орчин үеийн хэл оношлогооны багаж дээр туршилт хийн үр дүнг нь хэлэлцэж байна.

Тодруулбал, ходоодны шархлаатай өвчтнүүдэд Монгол уламжлалт эмийг хэрэглүүлж үр дүнг нь автомат оношлогооны багажаар болон дурангийн шинжилгээгээр баталгаажуулжээ.

Энэ туршилт нь маш сайн үр дүнтэй болсныг “Мамба дацан” хийдийн хамба лам Д. Нацагдорж ярилаа. Тэрээр “Бид Монголын уламжлалт анагаах ухааныг европын анагаах ухаантай хослуулах гэхээсээ илүү зэрэгцүүлэн хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа.

Учир нь энэ хоёр анагаах ухаан онолын хувьд үндсэн үзэл бодол, философийнхоо хувьд зөрүүтэй талууд олон байдаг” гэсэн юм. Эрдэм шинжилгээний хуралд уламжлалт анагаах ухааны хөгжлийн давуу талыг илтгэлдээ онцолсон

Эрүүл мэндийн дэд сайд Ж.АмарсанааЕвропын анагаах ухаанд нэг өвчтөнд нэг төрлийн эм хэрэглүүлэх нь элбэг.

Харин уламжлалт анагаах ухаанд тухайн хүний биеийнх нь нөхцөл байдал, үүсч байгаа шинж тэмдэгт тохируулан тусгай жор бэлдэж өгдөг байсан нь орчин үеийн нэг хүнд тааруулсан тусгай анагаах ухаан гэдэгтэй нийцэж байгаа юм. Энэ утгаараа уламжлалт анагаах ухаанаас суралцах зүйл их.

Япон, Солонгос, Хятадад уламжлалт анагаах ухааныг өндөр төвшинд хөгжүүлж чадсан. Зарим нь гадаад руу экспортлоод эхэлчихсэн. Бид ч уламжлалт анагаах ухааныг сайн хөгжүүлж чадвал дэлхийд шинэ бүтээгдэхүүн гаргаж валютын урсгалыг татах боломжтой” гэв.

Уг эрдэм шинжилгээний хурал гурван өдөр үргэлжилнэ.

 

Зураг