“Нийгмийн халамжид хамрагдагсад болон эмзэг, ядуу бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” сарын аян үргэлжилж байна.
Аяны хүрээнд энэ сарын 05-ны өдөр НЭМҮТ, АШУҮИС, “Энэрлийн түүчээ” ТББ, “Монголын хөдөлмөр засалчдын холбоо”, Сувилалын 10-р цогцолбор төв, Эпимон эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт, мэдээллийн төв зэрэг байгууллагууд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт "Хөдөлгөөн засал”, "Ахуй засал" эмчилгээ зэрэг сэдвүүдээр анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Анх удаагаа зохиогдсон уг сургалтад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдлөө.
Мөн сургалтад хамрагдсан эцэг эх, асран хамгалаагч нар олон санал дэвшүүлснээс манай улсад хөдөлгөөн засал болон ахуй заслын сургалтууд маш хэрэгцээтэй байдаг, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төвийг нэмж байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Монгол улсад 2010 оны байдлаар нийт 108071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна
Монгол улсад 2010 оны байдлаар нийт 108071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс төрөлхийн 36765, олдмол нь 71306 хүн байна.
Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 11880 орчим хүүхэд байгаагаас 50 хувь нь ЕБС-д элсэн ордог ч суурь боловсрол эзэмшиж байгаа нь 14 хувь болтлоо буурч байна гэдэг нь судалгаагаар батлагдсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байгаа шалтгаан нь
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|